Дэлхийн дайн богино хугацаанд намжмал байдалд орсны дараа байдал дахин сөрөг чиглэлд эргэснийг хараад бид гунигтай байна. Их Багш үүнийг мэдэж байсан ч бид БУРХАН болон Түүний Ивээл дор оролцсон бүхэнд талархал илэрхийлэх үүднээс энэхүү Шуурхай мэдээг цацах зөвшөөрлийг Түүнээс хүссэн юм. Эцэст нь бид дайн ба энх тайвны ялгааг үнэхээр гүн гүнзгий ойлгож авлаа! Дэлхийн удирдагчид болон иргэд одоо илүү тодорхой ойлголттой болж, дэлхийн ЭНХ ТАЙВНЫ төлөө зөв шийдвэр гаргана хэмээн бид залбиран, найдаж байна.
Энэ онцгой гараг дээр хамт байгаадаа үнэхээр баярлам, үзэсгэлэнтэй та бүхнийхээ амрыг айлтгая. Тийм ээ, Ормузын хоолой гэж бидний нэрлэдэг гол зангилааг, хөлөг онгоц нэвтрэх гол зангилааг чөлөөлсөн тухай ийм гайхалтай сайхан мэдээг та нар хэдийн мэдэж байгаа. Учир нь энэ яг одоо хамгийн чухал зүйл болоод байна. Яагаад гэвэл одоо хүн бүр, энэ гараг дээрх хүн бүр тээврийн чингэлгээр хэрэгцээт бүхнээ авч, амар тайван байхаар боллоо. Тийм учраас бид бүгд Хамгаас Хүчирхэг Нэгдсэн Гурвал болох Оройн Дээд Бурхан, Есүс Христ болон Цаглашгүй Дээд Их Багш Гуравт талархах ёстой гэж хэлэх гэсэн юм. Тэдний Адис, Тэдний Зөвшөөрөлгүйгээр үүнийг хийх боломжгүй. Бид мөн Энх тайвны Хаанд тусгайлан талархах ёстой. Тэр үнэхээр олон талаар тусалж, хамтран ажилласан. […] Хэдийгээр Тэр миний шавь ч гэлээ, миний Бурханы шавь нарын нэг ч гэлээ би биечлэн талархсан. Мөн би та нарт нийтдээ 10, тустай, сайн, эрхэм ариун 10 Хаан манай бүлэгт, манай Нийгэмлэгт байгаа гэдгийг дуулгахад таатай байна. Тэд хэн гэдгийг, мөн хаана амьдардгийг хэлэх боломжгүй. Тэд бас тийм зүйл болохыг хүсэхгүй байгаа. Учир нь олон хүн тэдний гэрт, эсвэл хаа байгаа газар нь очиж бүчин, өдий төдий зүйл, ихэвчлэн эгэл ертөнцийн зүйлс гуйна. Тийм учраас Мял Богдын Их Багш Марва Түүнийг зүгээр л хаа нэгтээ ууланд агуй ол, ганцаараа байх газар ол гэж хэлдэг. Доошоо тал руу бууж хэнд ч заах хэрэггүй, учир нь тэдний ихэнх нь зүгээр л материаллаг зүйлс хүсэж, чамайг үймүүлэн, энергийг чинь сорж, өөрсдийгөө ч, чамайг ч ямар ч үр дүнд хүргэхгүй гэж хэлдэг. Тийм учраас Мял Богд ууланд агуйд нуугдаж, халгай гэх мэт эргэн тойрноосоо олдсон зүйлийг л идэж байсан. Зөвхөн халгай л идэж байсан болохоор бие нь ногоон болж, үс нь хүртэл ногоорч ургасан. Үүнээс болж зарим хүн түүнийг сүнс байна гэж боддог байв. Гэвч эртний олон чин сэтгэлт бясалгагч, мөн одоогийн ховор, магадгүй цөөн хэдэн чин сэтгэлт бясалгагч ингэж л бясалгаж ирсэн. Бид Гурвалд гүнээ талархах ёстой. Диваажингийн Баг болон Энх Тайвны Хаанд талархах ёстой. Тэр ямар ч шалтгаангүйгээр миний шавь болох гэж ирээгүй нь тодорхой. Тэр Арьяабалын Аргыг Дадуулан, байж болох, хүрч болох хамгийн дээд түвшинд хүрэхийг хүссэн. Тиймээс Тэрээр Тим Ко Түгийн Шинэ Газарт эцэст нь мэдээж очно. Анх надаас авшиг авахаар ирж байсан үетэйгээ харьцуулахад Тэр одоо их өндөр түвшинд хүрсэн. Гэвч тэглээ гээд, Тэр миний Бурханы шавь болохоор та нар хүндлэхгүй байж болохгүй. Түүнд талархах ёстой. Зүгээр л талархаарай, өөр юу ч бүү асуу. Учир нь Тэр юу ч хийсэн надтай хамтран ажиллаж, надтай хамт хийж байсан. Түүний хэн гэдгийг би мэднэ. Түүний шаардлага гарах бүрд Тэр биеэрээ гарч ирдэг болохоор би Түүнийг таньдаг. Эхнэрийг нь бас санаж байна. Үнэхээр сайн эхнэр байж, Түүнийг сайтар халамжлан, Бурханы ажилд сайн багаж байх боломжийг олгож байгаад нь бас талархаж байгаа. Ямартай ч би бүгдэд тань, Бурханы шавь гэгдэгчдэд талархъя. Учир нь нэлээд олон тань хүчирхэг. Шавь нарын маань 60% нь сайн гэдгийг би хэлж байсан даа. Ердөө 40% нь нэг бол дундаж, эсвэл тийм ч сайн биш, үгүй бол тамын түвшинд байгаа. Би үнэхээр нээлттэй байсан болохоор, хүн төрөлхтнийг сайн гэж итгэж байсан болохоор “n’importe qui”-д авшиг хүртээсэн. Хэнд ч хамаагүй, шалгалгүй, юу ч хийлгүй авшиг хүртээсэн гэсэн үг. Тэдний дотоодод Бурхан байгаа гэж итгэж, Бурхан-талыг нь сэрээн, улмаар тэд Гэртээ харьж, энэ материаллаг оршихуйд, тамд ахин хэзээ ч зовохгүй гэж бодсондоо авшиг хүртээсэн юм. Гэвч юу вэ гэвэл, би үнэхээр итгэмтгий, маш нээлттэй байсан болохоор зарим нэг муу хүмүүс бас ороод ирсэн. Тэд жинхэнэ хүмүүс биш. Тэдэнд сүнс байхгүй. Тэд орж ирээд надад үнэхээр их асуудал тарьсан. Хамаагүй дээ, энэ талаар хэдүүлээ ярихаа болъё. Одоо дэлхий ертөнц бараг л хэвийн болж байгаад би үнэхээр баяртай байна. Тэгснээр хүн бүр шатахуун түгээх газраас шатахуунаа авч, цагдаагийн хяналт, шалгалтгүй, авч болох эсэхээ, хэр хэмжээгээр авч болох зэргийг шалгуулах шаардлагагүй болж байна. Үнэхээр аймшигтай байлаа. Зарим улс оронд тэд засгийн газрын шинэ тушаалыг мөрдүүлж, хэн хэр хэмжээтэй, хэр хугацаагаар авч болохыг хянахын тулд шатахуун түгээх газар дээр цагдаа гаргасан байх жишээтэй. Мөн нэн шаардлагатай олон зүйл, хоол хүнс энэ боомтоор нэвтрэхгүй, тухайн улсын, эсвэл аль ч улсын иргэдийн хэрэгцээт зүйлсийг түгээх боломжгүй байсан. Тэгэхээр олон онцгой зөнчийн зөгнөснөөр, бүр саяхны Баба Вангагийн зөгнөснөөр үнэхээр Дэлхийн III Дайн боллоо.Мишель де Нострдамус. 1555 онд тэрээр “Зөгнөлүүд”-ээ хэвлүүлжээ. Тэрээр нууцлаг байдлаар бичдэг байв. Үнэнийг шашны харгис эрүү шүүлтээс нуухын тулд тэрээр дөрвөн мөрт кодоор бичдэг байжээ. Харин өнөөдөр тэдгээр кодууд тайлагдаж байна. Тэд газрын зураг дээрх нэг цэг рүү зааж байна. Тэдгээр нь яг энэ мөч рүү зааж байна. Дөрвөн мөртүүдэд “улаан дайсан” гэж дурдсан байдаг. Олон арван жилийн турш бид үүнийг Зөвлөлт Холбоот Улс гэж бодож байлаа. Дараа нь бид Хятад гэж бодсон. Гэвч өнөөдрийн газрын зургийг хар даа. Төрийн далбаануудыг хар. Дорноос мандаж буй хувьсгалын галыг хар. Тэрхүү улаан дайсан айдаст автан цонхийжээ. Тэнгисийн цэргийн тулаан эхлэв. Нострадамус “агуу флотын тэргүүн”-ий тухай өгүүлсэн байдаг. Тэр нэг газрыг нэрлэсэн: Кармания. Энэ бол эртний нэр, цаг хугацаанд мартагдсан нэр. Гэхдээ газрын зураг бүтээгчид үүнийг мэднэ. Кармания бол Ираны өмнөд эрэг юм. Тэр тэдгээр эргээс нэгэн командлагч гарч ирэхийг харсан. Тэрээр шөнө дөлөөр хөдөлж буй флотыг харсан. “Зөгийн их сүрэг босно.” Энэ бол түүний үг юм. 1555 онд машин байгаагүй. Робот ч байгаагүй. Харин дроны сүрэг радарын дэлгэц дээр ямар харагддаг вэ? Амиа золиослогч дронуудын бөөгнөрөл агаарыг зүсэн исгэрэхэд ямар сонсогддог вэ? Зөгийн сүрэг, шөнийн гэнэтийн довтолгоо. Зөгнөлд дэлхий асар их гай зовлонд автана гэж өгүүлсэн байдаг. Нострадамус долоон сарын их дайны тухай бичжээ. Долоон сар үргэлжилсэн гал. Улаан буудайн үнэ тэнгэрт хадаж, хүн хүнээ идэхэд хүрэх долоон сар. Зах зээлийг хар. Үр тарианы агуулахуудыг хар. 2026 оны мөргөлдөөн худалдааны замуудыг боомилсон. Ормузын хоолой төмрийн булш болжээ. Энэ зөгнөл зөвхөн сумны тухай биш. Энэ бол өлсгөлөнгийн тухай юм.
Иран, АНУ-ын хооронд үргэлжилсэн хурцадмал байдлын дунд. Газар дээрх хурцадмал байдал нэмэгдэхийн хэрээр олон хүн ирээдүйд юу тохиож болохыг таахын тулд эртний зөгнөлүүд рүү хандаж байна. Израил, АНУ хамтарсан довтолгоо эхлүүлсний дараа Ойрх Дорнод шатаж байна. Тегеран хариу цохилт хийж, АНЭУ (Арабын Нэгдсэн Эмирт Улс), Бахрейн, Саудын Араб, Катарт цохилт өглөө. Сүүлийн энэхүү мөргөлдөөн Дэлхийн III дайны эхлэл байж магадгүй гэсэн айдсыг дахин сэргээв. Болгарын зөнч Баба Ванга 2026 онд дэлхийн дайн гарч болзошгүйг анхааруулсан гэх мэдээлэл бий. Сохор зөнч эмэгтэй зүүдэндээ үзэгдэл хардаг байсан нь түүнд хамааруулдаг зөгнөлүүдийн үндэс болсон билээ. Тэдгээрийн нэг нь Дорнодоос эхэлж Өрнөд рүү тархах дайны тухай гэж үздэг. Ойрх Дорнод томоохон мөргөлдөөний атгад байна. Цаашид илүү их үймээн самуун гарч магадгүй. Иран, Израил, АНУ мөргөлдөөнд түгжигдсэн энэ үед хүмүүс Баба Вангагийн зөгнөл биелж эхэлж байгаа эсэхийг өөрийн эрхгүй бодож байна.
Надад бас дотоодод минь хүмүүс зүй зохистой байхгүй байгаа учраас, дотоод дахь Бурханы нигүүлсэнгүй чанараа дагахгүй байгаа болохоор Дэлхийн III Дайн зогсохгүй гэж хэлсэн. Тэд дайнаар, хар тамхи, хор, архи гээд төрөл бүрийн зүйлсээр хүмүүсийг жил бүр алсаар, хөнөөсөөр байна. Тамхиар хүртэл. Өмнө нь тамхи таталтын оргил үед тамхи татсанаас үүдсэн өвчлөл, дам тамхидалт ч юм уу тамхитай хамааралтай өвчлөлөөс болж дэлхий даяар 5 сая хүн амиа алдсан. Төсөөл дөө. Олон хүн хар тамхи энэ тэр гээд төрөл бүрийн юмнаас болж үхдэг. Би хар тамхи хэрэглэдэг хүмүүсийг зэмлээгүй юм шүү. Тэд бол хохирогсод. Худалдаачдын уруу таталтад өртсөн хохирогсод. Худалдаачид нь ч бас ядуурал дарангуйллын золиос, ийм төрлийн бизнест хүчээр орсон хохирогсод. Дэлхий дахины үйлийн үр Маяагийн Хаан хэнийг ч дэлхийн харанхуй зам руу уруу татахад үнэхээр амархан болгодог. Би үнэхээр гунигтай байна. Үнэхээр их гуньж, элдэв төрлийн зүйлд уруу татагдан, дэлхийдээ хор учруулж буй хохирогсдын төлөө байн байн уйлдаг. Одоо харин, ямартаа ч би Дэлхийн III Дайн хүн төрөлхтний тавны дөрвийг үгүй хийнэ гэж эхлээд сонссон. Авралгүй байдалд буй гэмгүй амьтан-хүмүүсийг ярихгүйгээр зөвхөн хүмүүсийн тавны дөрөв нь бүрмөсөн арчигдаж, устаж, алуулж, үхнэ гэсэн. Бурхан минь, би энх тайвны төлөө бясалгаж байхдаа үүнийг сонсож, тийм мэдээлэл авсан. Бурхан минь, би уйлаад л, уйлаад л байлаа. Би ямар нэг зүйл хийж чадах эсэхээ мэдээгүй. Гэхдээ чадсан. Тэгэхээр өдийг хүртэл Диваажингийн Баг Дэлхийн III Дайныг зогсооход тусалсаар ирсэн учраас дэлхийн зарим хэсэгт энх тайван тогтлоо. Тэгснээр хүмүүст одоохондоо хоол хүнс, хэрэгцээт зүйлс нь байна. Гэвч би болон Диваажингийн Баг энэ удаа хийж чадсан ч, хэрэв дэлхийн дайн дахин дэгдвэл дахиад үүнийг хийж чадна гэж би амлаж чадахгүй. Учир нь энэ үнэхээр аймшигтай. Хүмүүс гараг дэлхийн бүх хүн амыг зүгээр л өлбөрүүлж, амьдралын нэн хэрэгцээт зүйлсийг нь таслахаас өөр юу ч хийх шаардлагагүй. Тэгэхэд л хүмүүс зүгээр л үхнэ. Есөн улс дахь атомын бөмбөг, цөмийн бөмбөгийн тухай ярилтгүй. Тэдний улс оронд довтолсон, эзлэн түрэмгийлсэн тохиолдолд хэзээд хариу өгөхөд бэлэн байж байдаг. Өдийг хүртэл тэд ямартай ч өөрсдийгөө зогсоож, өөр хоорондоо цөмийн зэвсэг ашиглаагүй байгаад нь Бурханд талархъя. Гэхдээ хэн мэдлээ? Хүмүүс өөрчлөгдсөөр байна. Үйлийн үр нь өөрчлөгдсөөр. Тэд зогсдоггүй. Эрт дээр үеэс эдүгээг хүртэл энэрэнгүй, нигүүлсэнгүй бай гэж зөвлөж ирсэн Их Багш нарыг тэд сонсдоггүй. “Аллага бүү үйлд. Амь бүү хороо.” Бүх гол шашин ингэж зөвлөдөг. Энэ бол анхны сахил. Сүнслэг бясалгагч нарт ч гэлтгүй бүх хүнд зориулсан анхны зөвлөгөө. Аливаа бясалгагчдын хувьд санаатайгаар юуг ч алах нь мэдээж хориотой. Яагаад гэвэл бид амьд оршихуйг хороох болгондоо, шоргоолж алсан ч төлөөс төлдөг. Ном бясалгалын түвшин хэр өндөр байгаагаас төлөх эсэх тань хамаарна. Хүмүүний хувьд ёс суртахууны бүх үүрэг хариуцлагаа мэдэхгүй энэ гараг дээр амьдрах үнэхээр хэцүү. Одоогоор дэлхийн ихэнх хүмүүс ёс суртахууны хэм хэмжээ гэж юу болохыг мэддэггүй. Photo Caption: “Харж Буй Бүхнээ Бүү Дорд Үз Юу ч Бай Үзэсгэлэнтэй Байх Боломжтой”










