Одоо Ау Лак буюу Вьетнамын Диу Хан илгээсэн захидлыг хамтдаа уншъя: 2023 оны нэг өдөр би найзтайгаа уулзаж ажил яриад дараа нь хамтдаа үдийн хоол идсэн юм. Би Диу Ам Куан хэмээх веган ресторан оллоо. Буфет хоолтой газар байсан. Доторх байгууламж их танил санагдсан ч бүх ажилтнууд хүйтэн хөндий харьцаа муутай байв. Гэхдээ би их өлсөж байсан учраас нэг их зүйл бодсонгүй хоолоо хурдхан захиалсан.Хоолоо идсэний дараа би төлбөрөө төлөхөөр лангуу руу ойртохдоо ойроос сайн харлаа. Бурхан минь, тэр газар Лавин Хат ресторан сүлжээний дуураймал газар байсан. Тэд ханан дээр архи согтууруулах ундаа өлгөсөн, YouTube суваг ханаар нэг том ТВ дэлгэж дээр гарч байв. Гэхдээ Суприм Мастер ТВ биш байсан, Нэг тийм ойролцоо суваг байсан. Миний санахад дэлгэцээр “21 зууны аугаа их амьд их багш гэсэн хүний тухай гаргаж тэр хүн тоть-хүнтэй тоглож байгаа дүрс харагдав. Тэр мөчид би буруу хоолны газар орсноо ойлгосон юм. Би Рума гэж хэн болохыг мэдээгүй ч Их Багшийг дуурайн адилхан YouTube суваг нээж яг л адилхан хэв маягтай рестарон байгуулчхаад минийх биш гэж байгааг нь хүлээн авах боломжгүй.Үүний дараа сониуч зан хөдлөөд интернэтээр хайхад YouTube суваг гарч ирсэн нь “ГУРУЖИ РУМА АЛБАН ЁСНЫ” гэсэн нэртэй дагагчидтай байв. Гэхдээ эдгээр хүмүүс чин сэтгэлээр Их Багшийг хайж сүнслэг дадал бясалгалын зөв замд хөтөлнө гэж итгэсэн байх, гэхдээ тэр хуурамч багш Руматай тааралджээ. Түүний ихэнх үг Их Багшийн айлдваруудыг хуулсан, гэхдээ (Арьяабалын) биш “Гуань Ам” гэсэн хэллэгээр сольж тэр “Диу Ам” (Гайхалтай/ Бурханы Аялгуу) гэж сольсон байв. Румаг мэдэхийн өмнө Их Багшийг олсондоо би туйлын их азтай гэж бодож байна, хэрвээ тэгээгүй бол тэр хүмүүсийн нэгэн адил хамаг зүйлээ золиослох байсан. Би Их Багшид чин сэтгэлийн талархал өргөж энэ хуурамч Багшийн тухай мэдээллийг хүн нэг бүр түгээж олон хүн хуурагдахаас аврах хэрэгтэй. Ау Лак (Вьетнамаас) Шавь Дью ХангГэх мэт...
Мэдээж жинхэнэ Гэрэл, хуурамч гэрэл гэж байдгийг хэлье. Хуурамч гэрэл нь там юм уу Асурийн ертөнцөөс ирсэн. Заримдаа тэдгээр нь гэрэл болж харагддаг ч жинхэнэ Гэрэл шиг биш, бүдэг, хайр үгүй байдаг. Жишээ нь: Хэрэв Трань Там буюу Рума гэх мэт хуурамч хүнээс ирсэн бол. Гэтэл яагаад зарим хүмүүс түүнд ойртохыг хүсдэг вэ? Яагаад гэвэл тэр над шиг ярьдаг.Тэр бүр хүмүүст Бэлэг өгдөг. Юу? Түүнд яаж тэрхүү Бэлэг байх вэ дээ? Би олон жил бясалгаж байж, өндөр түвшинд хүрээд тэрхүү Бэлгийг авч ирсэн. Тэр үүнийг хулгайлаад хүмүүст өөрөө өгч байна гэж хэлсэн. Түүнийг дагадаг хүмүүс үүнд итгэдэг. Энэхүү бэлэг тэднийг хамгийн дээд Диваажинд хүргэнэ гэдэгт итгэдэг. Энэ нь бүхэлдээ худлаа. Үүнд ямар ч хүч байхгүй.Та нарт хүртэл би Бэлэг заахдаа хэнд ч бүү хэлээрэй гэж хэлсэн. Учир нь хэлбэл үүнийгээ алдах болно. Би түүнд энэ Бэлгийг огт зааж байгаагүй. Тийм байхад үүний хүч түүнд өчүүхэн хэмжээгээр ч гэсэн, бүр бусад хүмүүст өгөх хэмжээнд яаж байх вэ дээ? Би түүнд өглөө ч тэр өөр хэнд ч өгөх боломжгүй. Энэ бүхэн ердөө л шунал, хорон санаа! Нэр алдар, ашиг хонжооны төлөө, тансаг цаг худалдан аваад шкаф дүүрэн тэгж хураах гэж хүмүүсийг мэхлэхийг л хүссэн хэрэг.Түүнд хоёр л гар бий. Ихдээ л тэр хоёр цаг зүүх боломжтой. Нэг дор хоёр л цаг зүүж, цаг харах боломжтой. Үнэтэй цаг худалдан авч, бүгдийг нь цааш хураахын хэрэг юу байна аа? Эсвэл магадгүй даваа гарагт нэгийг, мягмар гарагт нэгийг, өдөр бүр нэгийг ч юм уу ээлжилдэг бололтой. Бурхан минь, үнэхээр шуналтай. Иймэрхүү шуналтай, хэрэгцээгүй зүйлсийг шунан хуримтлуулж байж яаж Будда байх юм бэ?Буддад юу ч байгаагүй. Түүний бүх лам нарт юу ч байгаагүй. Дээрээс нь лам гэлэнмаа бол ямар ч үнэт эдлэл зүүхийг хориглодог байв. Би загварыг нь зохиосон болохоор зүүдэг юм. Загварыг нь зохиогоод загвар өмсөгч шиг зүүдэг. Тэгээд хүмүүст таалагдвал худалдаад авна. Тэд авахыг хүсвэл шүү дээ, бид хэнээс авах уу гэж асуудаггүй. Тийм биш. Өөрсдийнх нь сонголт.Манай бүлэгт бид хэзээ ч хэнийг ч юу ч хүчлэн хийлгэдэггүй, бүр надтай үлд гэж хүчилдэггүй. Үлдэх ч хэцүү шүү. Хэрэв хэн нэгэн явахыг хүсвэл, эсвэл зүгээр л яваад өгвөл би хэзээ ч хүчээр үлдээдэггүй. Эсрэгээрээ заримдаа би тэдний түвшин хэт доогуур байвал гар гэж хэлдэг, хэт чөтгөртэй ойр болохоор тэд манай бүлэгт үймээн самуунтай уур амьсгал бий болгодог. Бүх сайн шавь нарын төлөө би хэн нэгнийг яв гэж хэлэх ёстой болдог. Эсрэгээрээ биш. Би бас гоё ганган хувцас өмсдөг нь миний сонголт биш. Би та нарт хэлсэн. Хэрэв би өнөөдөр гарч лекц уншвал юу өмсөх ёстой гэх мэт. Энэ бүхнийг дотоодод зохицуулчихсан байдаг. Гадна талд мэдээж манай багийнхан надад хувцас хийж өгнө. Миний зохиосон загварыг тэд хийдэг. Үнэт эдлэл ч мөн адил.Харин Тран Там болон түүний бүлгийнхэн загварыг нь надаас хулгайлж хуурамч үнэт эдлэл хийдэг нь маш хатуу. Тэдний надад харуулсан гэрэл зургийг нь би үзсэн, Тран Там болон түүний багийнханд хууртаж минийх гэж хэлж худалдаалж байсан нэг хоёр шавь маань гэмээ наманчилж ярьсан. Энэ нь минийх биш. Хараа л би мэднэ. Маш хатуу, адислал үгүй. Миний загвар шиг дэгжин, нарийн хийцтэй биш. Шууд л мэдэгдэнэ. Тиймээс тэднээс илүү хурдан худалдан авна гэж бодож байгаа хэн бүхэнд хэлэхэд магадгүй энэ нь хуурамч үнэт эрдэнэтэй, жинхэнэ алмаз биш, жинхэнэ биш байх боломжтой. Тэдний зүйл нь надад байхгүй учраас би мэдэхгүй. Гэхдээ л их ширүүн харагддаг. Дэгжин харагддаггүй. Тэгээд ч тийм ач тустай энергигүй. Бүхэлдээ өөр, маш өөр, яг л там Диваажин шиг юм.Photo Caption: Зарим Зүйлс Зөвхөн Хуучин Гэрийн-Бүсэд л Байдаг: Санаж Мэдэж, Эргэн Ирэх Газрын ТэмдэгӨөрийгөө аврах ямар амархан байна вэ!! 15 цуврал лекцийн 2-р хэсгийг
2025-06-20
Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Үзэсгэлэнт та бүхэнтэйгээ би долоо хоногийн өмнө, хэд хоногийн өмнө ярихыг хүссэн ч чадаагүй. Дэндүү завгүй байлаа. Та нар төсөөлөхгүй дээ. Дэндүү олон нэвтрүүлэг засна, хянана, ажил хэргээ амжуулна, дээрээс нь шүдээ угаах, хоолоо хийх, ямар нэг юм халааж идэхээс авхуулаад өөртөө өдий төдий жижиг сажиг зүйлийг хийнэ. Эрүүл ахуйгаа ядаж боломжийн хэмжээнд байлгах гэж шүү дээ. Гоё ганган хувцас өмсөж, сольж, өдөр бүр шүршүүрт орох тухай яриагүй юм шүү. Гэхдээ л өөрийгөө цэвэр байлгах ёстой. Учир нь зүгээр л цэвэрхэн, будаг шунх энэ тэр гэлтгүй байхыг хүснэ. Наад захын зүйлс. Гэсэн ч үүнд хугацаа ордог.Би маш жижиг газар амьдардаг ч ойр ойрхон цэвэрлэх шаардлага гарна. Бараг л өдөр болгон амьдардаг орчноо цэвэрлэнэ. Учир нь салхиар тоос хийсээд ороод ирнэ, навчис шалан дээр унана гэх мэт. Газраар зөвхөн хуванцар хулдаас дэвсэж, урцаа борооноос хамгаалах хуванцар хулдаасаар дээгүүр нь бүрсэн хэдий ч тэр. Энэ бүхнийг хийх ёстой. Ганцаараа байх үед маш их ажил мэт санагддаг. Гэхдээ л би баяртай байгаа. Дэлхийд би хаан, хатан байснаас илүү аз жаргалтай байгаа. Үнэхээр шүү. Учир нь тэд үнэхээр их ажиллаж байгаа харагддаг. Тэгэх ч ёстой. Ард иргэд бас тэдэнд, сайнуудад нь талархах учиртай.Гэхдээ хамгийн сайнууд нь бүх ард иргэдээ веган хооллолтод хөтөлж байх учиртай. Учир нь би дэлхийг хүрээлээд хамгаалалт бий болгосон, соронзон оронтой хамт хамгаалах бүрхүүл, озоныг болон соронзон орныг хамгаалах бүрхүүл бий болгосон гэж хэлсэн дээ. Ингэснээр эдгээр нь хүмүүс болон хамаг төрөлтнийг хамгаалсаар байх юм. Учир нь эдгээрийн аль нэг нь үгүй болчихвол, та нарт хэлсэнчлэн хэт их гэмтэл учирвал магадгүй татах хүч бас гэмтэж, эсвэл сүйрч мэднэ. Тэгвэл бид бүгд агаарт хөөрч, агаар мандалд дэлбэрээд биднээс хэн ч үлдэхгүй.Өнөөдөр би интернэтээс харлаа. Би та нарт хэлж байсан даа. Нэг залуу “Та нар хагас бөмбөлөг дор амьдарч байгаа.” гэсэн. D-O-M-E. Үүнийг хагас бөмбөлөг гэдэг. Соронзон орныг хамгаалахын тулд бидний тавиад байгаа зүйл энэ. Дэлхийн агаар мандлыг хамгаалж, улмаар соронзон орон болон озоны давхарга их гэмтэл бүү аваасай гэсэндээ хамгаалж байгаагаа хэлж байсан. Гэсэн ч энэ гэмтэх боломжтой. Үүнийг бид үргэлж хянаж байх ёстой. Дэлхийг хамгаалахын тулд Дэлхийг тойруулан тавьсан хамгаалалтын давхаргыг хүртэл бүрэн хамгаалах боломжтой эсэхийг мэдэхгүй. Хүмүүс хэр их шинэ үйлийн үр бий болгохоос хамаарна. Хуучин үйлийн үр болон шинээр үүсгэсэн шинэ үйлийн үр.Гэхдээ одоогоор зүгээр байгаа. Нар манай агаар мандал руу нүхлэн орж ирээд бүхнийг шатаахааргүй байгаа. Одоохондоо зүгээр. Тэсэж болохуйц. Бүрэн аюулгүй биш. Мэдээж миний хийж чадах зүйл хязгаартай. Яагаад гэвэл дэлхийн үйлийн үр үнэхээр маш хүнд, үнэхээр асар их. Нэг хүний үйлийн үр л тэнгэрийг бүрхэх боломжтой гэж Будда хэдийнээ айлдсан байдаг. Тэгэхээр дэлхийн хүмүүсийн нийт үйлийн үрийг ярилтгүй. Үнэнийг хэлэхэд би одоо ч энэ тухай бодсоор байгаа.Заримдаа би “Өө, би барахгүй юм шиг байна. Дэлхийн хүмүүс өөрсдөдөө санаа зовнихгүй, өөрсдийгөө хамгаалах, гэрээ, дэлхий гэрээ хамгаалах арга хэмжээ авахгүй байхад би тэдэнд яагаад санаа зовних ёстой гэж?” хэмээн боддог. Заримдаа би тэгж цөхөрдөг гэдгээ хэлье. Гэсэн ч би хүмүүсийг угаасаа хайрладаг учраас үргэлжлүүлэн хийсээр л байна. Заримдаа би өөрөөсөө “Би яаж хүмүүсийг хайрласаар байна вэ? Би амьтан-хүмүүст хязгааргүй хайртай. Гэтэл хүмүүсийг яаж хайрласан хэвээр байна вэ? Энэ бүх асуудлын шалтгаан тэд шүү дээ.” гэж асуудаг. Гэвч тэднийг бас буруутгах аргагүй. Тэд эмзэг. Хүн бүр хүчтэй, ухаантай, бүхнийг мэддэг биш шүү дээ. Мөн миний хэлж байгааг, тэдэнд ярьж хэлж байгааг ойлгох хангалттай гэгээлэг биш.Түүнээс гадна дэлхий даяар өчнөөн олон “Будда” гэгдэгчид борооны дараах мөөг шиг олширч, их зүйл хийлгүй, хэдхэн хөдөлгөөн зааж, тусгай хувцас өмсөж, үүнийгээ дүрэмт хувцас мэт болгон, гар хөлөө жаахан хөдөлгөж, эсвэл биеэ жаахан хөдөлгөөд л “Будда” болчихдог. Зүгээр нэг Будда ч биш, бүр “Майдар Бурхан” болчихдог! Тэр миний ажлыг авч чаддаг бол би ихэд баярлах сан. Энэ төрөлд, тэр тусмаа энэ цаг үед Будда байх ямар тамын байдгийг тэр нэг нано инч ч мэдэхгүй.Өөр бас бий. Миний шавь нар байсан хэдэн хүн миний юмсыг, сургаалыг хулгайлж, өөрсдийнхөө нэр дээр болгон, улмаар хүмүүсийг татаж чадсан.