ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2025 оны 12-р сарын 14
Нидерланд улс Украин (Урейн) улсад зориулсан батлан хамгаалахын хүчин чармайлтаа 2026 оны эхэн хүртэл үргэлжлүүлэхийн тулд 700 сая еврогийн шинэ тусламжийн багцаар хурдасган хэрэгжүүлж байна. (Бахагийн шинэ мэдээ)
Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараа Сирийн хувьсгалын нэг жилийн ойг тохиолдуулан, шударга ёс, хамтын оршин тогтнол, үндэсний бүтээн байгуулалт хийх амлалт өгчээ. (Араб мэдээ)
НҮБ Камбож, Тайланд улсуудыг хилийн мөргөлдөөнийг намжаах, дахин дайсагнаж эхэлсний дараа иргэдийг хамгаалахыг уриалж байна. (Бао Тин Түк)
Боливи, Израил улсууд [АНУ-ын] Вашингтон хотод болсон уулзалтаар дипломат харилцаагаа бүрэн сэргээж, сайд нар визний журмыг хөнгөвчлөх, хамтран ажиллахаа амлах тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. (Израилын үндэсний мэдээ)
Канад улс болон Европын Холбоо дижитал түншлэлээ бэхжүүлж, аюулгүй технологи, хэвлэл мэдээллийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх зорилгоор ХОУ (хиймэл оюун ухаан), дижитал итгэмжлэлийг хөгжүүлж байна. (Европын Комисс)
Люксембург улс Европын Хөрөнгө оруулалтын банкны удирддаг Ойрх Дорнод, Хойд Африкийн бүс нутаг (MENA)-ийн хөгжлийн төслүүдэд техникийн туслалцаа үзүүлэх зорилгоор Евро-Газар дундын тэнгисийн хөрөнгө оруулалт, түншлэл (FEMIP)-ийн итгэмжлэлийн сангаар дамжуулан нэмэлт 2 сая еврогийн санхүүжилт олгохоо амлажээ. (Европын Стинг)
Эквадорын ерөнхийлөгч Даниель Нобоа, АНЭУ (Арабын Нэгдсэн Эмират Улс)-ын ерөнхийлөгч Эрхэм дээдэс Шейх Мохамед бин Зайд Аль Нахьян хоёр улсын эдийн засгийн хөгжил, сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн шилжих хөдөлгөөний гэрээнд гарын үсэг зуржээ. (Эмирейтс 24/7)
Дубайн цагдаа нар үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн Врачарчи бүлэглэлийг таслан зогсоож, удирдагчийг баривчилж, Арабын Нэгдсэн Эмират Улсын дэлхийн гэмт хэрэгтэй тэмцэх үүргийг бэхжүүллээ. (Эмитратс 24/7)
Өмнөд Солонгос улс үйлдвэрлэгчийн хариуцлагын шинэчлэл, орон даяар дахин боловсруулах ажлыг эрчимжүүлэх замаар нэхмэлийн хаягдлын хямралыг шийдвэрлэж, Европын Холбооны зах зээл дэх байгаль орчны стандартын өсөн нэмэгдэж буй шаардлагыг хангахыг зорьж байна. (Бао Түөй Трэ)
Люксембург улс ядуурлын эсрэг томоохон төлөвлөгөөгөө танилцуулж, хүүхэд, ахмад оршин суугчидтай эмзэг бүлгийн гэр бүлүүдэд автомат тусламж үзүүлэх боломжийг өргөжүүлжээ. (RTL Өнөөдөр)
Сингапур улс электроникийн томоохон жижиглэн худалдаалагч Courts, хэрэглэгчийн технологийн Prism+ брэндэд хэрэглэгчдийг хохироож буй хуурамч онлайн тактикийн талаар анхааруулга өгч, компаниудад дижитал худалдааны шударга байдлыг хангах шахалт үзүүлж байна. (Азийн мэдээний суваг)
Сомалийн ган гачиг улам дордож, айлууд шилжин нүүж, хүнсний хангамжийн хомсдол улам эрчимжиж буй нь албаны хүмүүсийг дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн яаралтай тусламж хүсэхэд хүргэжээ. (Ройтерс)
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Ардчилсан нам Америкийг хянах хяналтаа алдсан, Тэр энэ хяналтыг буцаан авсан хэмээн мэдэгдэж, эдийн засгийн өсөлт, 18 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт, ажлын байрны өсөлт, хил хязгаарын хамгаалалт, далайн мансууруулах бодисын хууль бус наймаа 92%-иар буурсан үзүүлэлтүүдээ магтаж байна. (WhiteHouse.gov)
Европын Холбоо модны үрийн чанарыг сайжруулж, Европын ойн урт хугацааны тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Ойн нөхөн үржихүйн түүхий эдийн шинэ хэлэлцээрт хүрчээ. (Европын Комисс)
Сингапурын Үндэсний Галерей нь Ази тивийн анхны Эмчилгээний Урлагийн Төвөөр нэрлэгдэж, [АНУ-ын] Карнеги Холл, [ИБУИНВУ-ын] Шотланд Балет-тай нэгдэн, урлаг-эрүүл мэндийн өргөтгөсөн хөтөлбөрүүдээрээ сайн сайхан байдлыг дэмжиж байна. (Стрэйтс Таймс)
Хоол тэжээлийн мэргэжилтнүүд гоньдыг үл исэлдүүлэгч чанартай, хоол боловсруулалтыг дэмждэг, мөн хурц, хөнгөн амт нэмдэг гэж үздэг. Түүний шинэхэн, цитрус- ургамлын амт нь амьтан-хүний гаралтай махан хоолны ханасан тосгүйгээр веган шөл, салат, хуурсан ногооны амтыг сэргээдэг. Хөнгөн, анхилуун үнэртэй, байгалийн гаралтай үрэвслийн эсрэг үйлчилгээтэй гоньд нь тэжээллэг веган хоолыг амттай, бүр илүү тэжээллэг болгох хялбар арга юм. Хүчтэй амт өгөхийн тулд бүлээн, эсвэл хүйтэн хоолонд хамгийн сүүлд нь хэрчиж, цацахад л хангалттай. (Healthline)
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар газрын алим нь манго, хан боргоцой жимстэй адил чихэрлэг амттай бөгөөд амьтан-хүний гаралтай амттан, зууш шиг хүнд мэдрэмж өгдөггүй. Газрын алим нь С аминдэм, эслэг, үл исэлдүүлэгчээр баялаг бөгөөд дархлаа, гэдэсний эрүүл мэнд, тогтвортой эрч хүчийг дэмждэг. Зөөлөн хүчиллэг чанар нь үүнийг шинээр нь идэх, холимог хийх, овьёосны зутантай хослуулахад таатай болгодог. Усаар зайлж, алчуураар хатаагаад, өрөөний хэмд байлгах буюу хөргөж, нэмэлт сэргээгч болгон идээрэй. (Healthline)
[Ау Лак (Вьетнам)-ын] Зялай аймгийн эрх баригчид хувь хүмүүс, байгууллагуудын хүлээлгэн өгсөн, ховордсон найман зэрлэг амьтан-хүнийг Кон Ка Кинь үндэсний цэцэрлэгт хүрээлэнд суллан тавьжээ. (Бао Нгуой Лао дон)
Их Британид хурдан тархацтай "супер томуу" дэгдэж, H3 вирусийн халдварын огцом өссөний улмаас сургуулиуд хаагдаж, эмнэлгүүд ачаалалтай ажиллаж байна. (Евро Долоо хоног тутам)
[Ау Лак (Вьетнам)-ын] Даклак аймаг: Там Зян далан хүчтэй үерт ноцтой хохирол амссаны улмаас байгууламжууд усанд автаж, суваг шуудуу эвдэрч, хэдэн зуун га будааны талбай усалгаагүй болжээ. (Бао Түөй Трэ)
Европын холбооноос Грекийн хөдөө аж ахуйн дэмжлэгийн хөтөлбөрт авлигын мөрдөн шалгалт хийж буйгаас Европын Холбоо (ЕХ)-ны фермийн татаасны санхүүжилт хойшлогдсоныг эсэргүүцэн, Грекийн фермерүүд хил, нисэх онгоцны буудал, замуудыг хаажээ. (Ройтерс)
Япон улс Мёги ууланд гарсан түймрийг унтраахаар тэмцэж, нисдэг тэргээр улсын байгалийн үзэсгэлэнт газарт заналхийлэн, тэлж буй галыг унтраахаар ажиллаж байна. (Бао Тинь Түк)
Атлантын далайн шуурганаар Испанийн баруун хэсэг усанд автжээ. Цаг уурчид энэ долоо хоногт Галиси, баруун Кастили ба Леон, Эстремадура болон баруун Андалусын зарим хэсэгт үер буух эрсдэлтэй байгааг анхааруулжээ. (Евро долоо хоног бүр)
Индонезийн үерийн улмаас Тапанули орангутан-хүмүүсийн амьдрах орчин сүйдэж, устах аюулд орсон том сармагчин-хүмүүс тогтмол хооллодог байсан газруудаасаа дайжихад хүрчээ. (Ройтерс)
Европын уулын шувуу-хүмүүс дулаарч буй уур амьсгал нь амьдрах орчныг багасгаж, экологийн өөрчлөлтийг хурдасгаж буйн улмаас жил бүр улам өндөрт авирч байна. (Earth.com)
Нар хүчтэй X1.1 ангиллын дөл ялгаруулж, Австрали болон Зүүн Өмнөд Азид радио холбоог түр хугацаанд тасалдуулжээ. (Space.com)
[Канадын] Монреал хотын Резо Экспресс Метрополитан (REM) төмөр зам 50 км урттай бие даасан сүлжээ хэлбэрээр анх удаа ашиглалтад орж, жолоочгүй, өвлийн улиралд бэлэн галт тэрэг, хурдацтай угсралтын ачаар зардлыг бууруулсан нь Хойд Америкийн транзит тээврийн шинэ үеийг илтгэж байна. (Сайн мэдээний сүлжээ)
[АНУ-ын] Нью-Йоркийн албаны хүмүүс өмнө нь харгис хэрэгт буруутгагдаж, шүүхээс гэрийн тэжээвэр амьтан-хүн асран хамгаалахыг хориглогдсон ч 13 амьтан-хүн хүчирхийлсэн хэргээр хоёр эмэгтэйг дахин баривчилжээ. (News10)
Албанийн амьтан-хүний сайн сайхны төлөөх ашгийн бус байгууллага Animals Need Me in Albania нь улсын хэмжээнд өдөр тутам гарч буй амьтан-хүн хордуулах хямралтай тэмцэхээр хоёр сарын хугацаатай, хордлогын эсрэг аяныг өрнүүлж байна. Энэ аян нь хүн амын менежментийн хүнлэг хувилбаруудыг бий болгох, гэмт хэрэгтнүүдэд илүү хүчтэй хууль эрх зүйн хариуцлага хүлээлгэхийг шаардах бөгөөд 10,000 орчим нохой-, муур-, зэрлэг амьтан-хүнийг хор хөнөөлөөс хамгаалахад тусална гэж тооцож байна. (Хатагтай Фритинкер)
Амьтадтай ёс зүйтэй харьцдаг хүмүүс (PETA) нийгэмлэг АНУ-ын Vuori хувцасны брэндийг нийлүүлэлтийн сүлжээндээ нугас-хүмүүсийг харгис хэрцгий хүчирхийлж буйг илчлэн, өд сөд хэрэглэхээ болихыг уриалжээ. (PETA)
Австралийн судлаачид хуучин дугуйнаас гаргаж авсан резинийг асфальт болгон холих нь замыг бэхжүүлж, халуунд тэсвэртэй байдлыг сайжруулж, хаягдлыг бууруулж, эргэлтэт эдийн засгийн зорилгын дахин боловсруулалтыг дэмждэг болохыг тогтоожээ. (ВнЭкспресс)
Энэтхэг улс баруун эрэгт нь нэг сая орчим Олив Ридли яст мэлхий-хүний үүртэй болсноо тэмдэглэж байна. Энэ нь нь 20 жилийн өмнөхөөс 10 дахин их байгаа нь олон нийтийн оролцоотой эргийн хамгаалалтын ажилд гарсан гайхалтай амжилтын тэмдэг юм. (Сайн мэдээний сүлжээ)
Шинэ газрын зураглалаар Ангараг гараг нь хол зайд орших хөндий, нуур, сувгуудыг тус бүр нь 100,000 хавтгай дөрвөлжин км-ээс том талбайтай 16 мега сав газарт холбосон, эртний асар том голын сүлжээтэй байсныг илрүүлжээ. Эдгээр системүүд нь Ангараг гарагийн эхэн үед элэгдэж, гол мөрнөөр тээвэрлэгдсэн бүх тунадасны 42%-ийг зөөж, химийн баялаг орчныг бий болгосон нь амьдрал үүсгэсэн байж болзошгүй ажээ. (Earth.com)
[АНУ-ын] Охайо мужийн нэгэн эр галын үеэр амьтан-хүн хамтрагчдаа аврахын тулд шатаж буй гэр рүүгээ хэд хэдэн удаа гүйн орж, нэг тоть-хүнийг оролцуулаад хэд хэдэн амьтан-хүнийг аварч, дараа нь гэмтлийн улмаас эмнэлэгт хүргэгджээ. (13 мэдээ)
[АНУ-ын] Өмнөд Каролина мужийн гал сөнөөгчид машины доороос Флаш хэмээх муурын зулзагыг аварчээ. Тэрээр одоо Бьюфорт тойргийн амьтан асрах газарт эмчлүүлж, үрчлэгдэхээ хүлээж байна. (WRDW)
[Энэтхэгийн] Одиша мужийн Пураби Патра хэмээх эмэгтэй шархдаж, хаягдсан амьтан-хүмүүсийг аврах, асран хамгаалах ажилд бүрэн цагаа зориулахын тулд ажил мэргэжлээ орхиж, Пингапада тосгонд асрамжийн газар нээсэн нь олон амьтан-ардын хувьд амин чухал зүйл болжээ. (Одиша ТВ)
Би сүнслэг нүдээрээ ямар нэгэн муухай оршихуйг мэдэрсэн. Арагшаа хартал энэ чөтгөр гарч ирсэн. Тэр хүн надад “Өө, намайг уучлаарай, үнэхээр уучлаарай. Чи үргэлж сайн байснаа мэдэж байгаа даа. Би чамд маш их зүйл өгч чадна. Өмнө нь байсан бүх хүч чадлаа хар даа. Түүнийг дахиж хүсэхгүй байна уу?” гэв. Бурхан миний төлөө байсан. Учир нь энэ зүйл нөмрөгтэй гарч ирээд, би Судар уншиж эхлэхэд, нэг дуу хоолой надад: “Чи одоо аюулгүй.” гэж хэлэхийг би сонссон. Есүс бол бодитой. Би Түүнийг харсан. Тэр надад харагдсан. Би Түүнийг Эцэг гэж дууддаг. Шинэ эриний “эдгээгч” байсан Мелисса Агуилар бараан сүнснүүд түүнийг үхлийн амьд хонгил руу хэрхэн уруу татсан, уушгины хатгалгаа түүнийг хэрхэн бараг үхэлд хүргэсэн, мөн Эзэн Есүс (цагаан хоолтон) түүнийг тамын атганаас хэрхэн татаж гаргасан тухай өгүүлжээ.
Хүчирхийлэл, өвчний дунд Католик шашинтан болж өссөн тэрээр Эзэн Есүс гэрийнхнийг нь дахин дахин хамгаалахыг, ялангуяа балчир үр нь залбирлын дараа лейкеми өвчнөөс гайхамшигтайгаар эдгэрэх үед харсан байна. Гэвч чиглүүлэг дутмаг байсан тул тэрээр сүмд явж байхдаа “Шинэ эрин” хөдөлгөөнд татагдан оржээ. Анх “зөн совингийн дасгал” гэж нэрлэгддэг зүйл нь дүүжин, сүнснүүдтэй харилцагч, онлайн дагагч болж хувирсан байна. Тэрээр сүнснүүд өөрсдийгөө илчлэх хүртэл хүмүүст тусалж байна гэж итгэж байв.
Би хажууд минь зогсож байгаа хэнийг ч сонсдог шиг сүнснүүдийг сонсож чадна. Би “сүнслэг хөтөч”-тэйгөө маш тодорхой харилцаж чадна. Тэр сүнслэг хөтөч бол чөтгөр. Би тэр үед мэдээгүй. Энэ надад амьдралын минь талаар олон зүйлийг хэлж өгсөн. Учир нь чөтгөрүүд ажиглаж байдаг шүү дээ. Тэд үргэлж хамт байсан тул юу дутагдаж байгааг мэддэг. Хэрэв хайр дутагдаж байгаа бол миний хувьд “өнгөрсөн төрлийн минь нөхөр” шиг гарч ирсэн.
Мелисса сөрөг хүчний нөлөөнд хэрхэн хууртагдаж, өөрийгөө “гэрлийн ажилтан” гэж итгэж байсан тухайгаа ярилаа. Гол нь би Библид байдаг гэдгийг хэзээ ч мэдээгүй тийм авьяастай байсан. Би сүнслэг нүдээрээ аливаа зүйлийг харж чаддаг байсныг минь тэд сайн гэж хэлдэг байсан. Учир нь чөтгөр над дээр гэрлийн тэнгэрийн элч мэтээр ирсэн. Би үүнийг Есүс гэж бодсон, тэдгээрийг тэнгэрийн элч нар гэж бодсон. Тэд бол гэрэл, бүрэн гэрэл байсан л даа. Тэгээд би тэдэнтэй ярилцаж, хүмүүст хэлснийг нь дамжуулдаг байсан. Би хүмүүсийг “идэвхжүүлж”, тэдэнд гэрлийн хэл буюу чөтгөрийн хэлээр ярьдаг болоход нь тусалдаг байлаа. Тэгээд би аврагдахдаа буг чөтгөр хэр дуурайдаг, шуламсууд хэр их дуурайдгийг харсан. Тэд маш их дуурайдаг. Түүний гэр орон олон янзын нотолгоогоор дүүрэн байв. Мелиссагийн “хөтөч” түүнийг хүчирхийлж, доромжлон, дараа нь галзуу гэж итгүүлж, хэнд ч хэлж болохгүй гэж дарамталжээ. Шинэ эриний хүрээлэлд тэрээр хүмүүсийн сэтгэл санааны хямралыг “гэрлийн ажилтан”, “дарь эх” гэх нэрийн цаана далдалсан байхыг харсан байна.
2023 оны 5-р сард хүнд хэлбэрийн уушгины хатгалгаагаар эмнэлэгт хэвтэхдээ Мелисса үхэл ойртож байгааг мэдэрчээ. Бүх сүнс алга болж, тэр тамыг, мөн Бурханаас бүрэн тусгаарлагдсанаа мэдрэв. Энэ бүх сүнслэг хөтөч, өмнө нь сонсдог байсан зүйлс минь зогссон. Тэрхүү нам гүм байдалд би Есүст залбирч байлаа. Гэхдээ таны мэдэж байгаачлан залбирлыг чинь хэн ч сонсохгүй байгаа юм шиг санагдах нь үнэхээр бодитой байдаг. Бурханы гар надаас холдох ямар байдгийг би мэднэ. Энэ үнэхээр болсон уу, эсвэл Эзэн надад зааж өгсөн үү, залбирахад тэр нь зүгээр л тэндээ үлдээд, дээшээ өргөгдөхгүй байсан. Энэ бол миний хамгийн сайн тайлбар. Өөрөөс тань өөр хэн ч залбирлыг тань сонсохгүй. Сүнсээрээ үнэхээр буруу зүйл хийснээ мэдэж байдаг, тамд байгаагаа ч мэдэж байдаг. Эзэн өөрийг тань сонсохоо больсон үе бол дэлхийн хамгийн муухай мэдрэмж юм.
Шинэ эриний найзууд тарни уншиж, бөмбөр тоглон, холын зайнаас рейки хийсэн ч ямар ч үр дүн гарсангүй. Аль нь ч үйлчлээгүй. Би юу ч мэдрээгүй. Би тэр оронд үхэж, Есүсийг дуудан уйлж байхдаа хайрыг мэдэрсэн. Тэрээр уйлахыг минь сонссон гэдгийг би мэдэж байсан.
Хэрэв Тэр өөрийг нь аварвал Мелисса хэзээ ч ид шидийн зан үйлд эргэн орохгүй гэж амласан байна. Тэр хэдэн сарын дараа аажмаар эдгэрчээ. Гэвч түүнийг гэртээ буцаж ирэхэд чөтгөрийн өшөө авалт эхлэв. Би аяга тавгаа хурааж байлаа. Би Эзэн [Есүс]-ийг өөрийн аврагч гэж зарлаж байтал гарт минь шилэн аяга бүрэн бутарч унасан. Эзэнийг зарлан, Түүнийг амьдралдаа хүлээн авч байхад шүү дээ. Тийм ээ, тэдгээр зүйлс [сүнснүүд] зүгээр л гэрээс зугтаж байсан гэж бодож байна.
Тэгтэл нөмрөгтэй нэгэн дүрс гарч ирэн, түүнийг эрх мэдэл, мөнгөөр буцааж уруу татахыг оролджээ. Энэ хүн нөмрөгтэй гарч ирсэн боловч бохир нөмрөг байв. Би сүнслэг нүдээрээ ямар нэгэн муухай оршихуйг мэдэрсэн. Арагшаа хартал энэ чөтгөр гарч ирсэн. Тэр хүн надад “Өө, намайг уучлаарай, үнэхээр уучлаарай. Чи үргэлж сайн байснаа мэдэж байгаа даа. Би чамд маш их зүйл өгч чадна. Өмнө нь байсан бүх хүч чадлаа хар даа. Түүнийг дахиж хүсэхгүй байна уу? Чи тэр хүчийг хүсэхгүй байна уу? Чи хийсэн мөнгө, өөртөө байсан дагагчдаа яаж орхиж чадаж байна аа?” гэсэн.
Мелисса Судрын үгсийг давтан уншиж, тайвшруулах дуу хоолой сонсов. Бурхан миний төлөө байсан. Учир нь энэ зүйл нөмрөгтэй гарч ирээд, би Судар уншиж эхлэхэд, нэг дуу хоолой надад: “Чи одоо аюулгүй.” гэж хэлэхийг би сонссон. Тэгээд би арагш гэнэт унасан. Ямар нэг зүйл миний дундуур нэвт гарсан мэт, би дотроосоо ямар нэг зүйлд автагдсан мэт болж арагш унасан.
Мэхлэлтээс айсаар байсан Мелисса Эзэн Есүст хандан залбирахад Тэр түүнд хоёр удаа харагджээ. Есүс бол бодитой. Би Түүнийг харсан. Тэр надад харагдсан. Би Түүнийг Эцэг гэж дуудан, Түүнд залбирдаг. Тэр надад харагдсан. Тэрээр бор үстэй байсан. Гэхдээ тэр нь алтан шаргал өнгөтэй. Тэр Ойрх Дорнодын хүн шиг харагддаг. Тэр надад хэр их хайртайгаа, үргэлж надтай хамт байснаа хэлсэн. Түүний оршихуй амар амгалан, хүсэл тэмүүлэл дүүрэн байдаг. Тэнд стресс байдаггүй. Энэ бол зүгээр л “Би одоо амарч чадна. Эцэст нь би амарч чадна!” гэсэн мэдрэмж юм.
Чөтгөр гэрэл мэт харагдаж байсан ч Есүс Христийн Алдар сууг андуурах боломжгүй би хэлмээр байна. Энэ нь мянга дахин хүчтэй. Энэ бол... Би үүнийг тайлбарлаж чадахгүй нь. Энэ бол тэнгэр шиг. Тэрээр надад хоёр удаа үзэгдсэн гэж хэлмээр байна. Түүний сүр жавхланд тэнгэр нээгдэх мэт болж, би Түүнийг аварга том, зөв, гэхдээ маш зөөлөн, маш хайр татам байхыг харсан. Эрх мэдэлтэй атлаа хайр татам. Маш их хайр бий! Айх зүйл байхгүй, шүүлт байхгүй, зүгээр л маш их хайр, цэвэр ариун хайр л байна.
Шинэ эрин хөдөлгөөний олон хүнд, гэр бүлийнхэнд нь хүртэл үл тоомсорлогдсон Мелисса: “Би бол та нарын Эцэг гэдгийг мэдээрэй” гэх Түүний хоолойноос зуурч байлаа. Өөрийгөө хэтэрхий хол явчихсан гэж бодож буй хэн ч байсан та тийм биш, тийм биш шүү. Хэрэв Есүс рүү очихын тулд төгс байх ёстой гэж бодож буй бол тийм биш. Би хоёр талыг, муухайг нь, одоо гайхамшиг, сүр жавхланг нь харсан. Энэ бол Есүсийн сүр жавхлангийн тухай юм. (Рэнди Кэйтэй хийсэн Диваажингийн учралууд)
Өдрийн анхааруулах эшлэл: “Үхэл бол амьдралын хамгийн том гарз биш. Хамгийн том гарз бол биднийг амьд байхад дотор минь үхэж буй зүйл юм.” – Америкийн зохиолч, профессор Норман Казинс