Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
“Амьдралынхаа хагасыг Хайрыг хайсаар өнгөрөөлөө! Оллоо гэж бодсон ч Би зогсоогүй!”
Сэрүүн байхдаа ч, зүүдэндээ ч хайртай хүнээ санагалзахуй дор тэнгэр, цэцэгс, уул, ус, хөгжим хүртэл гунигаар дүүрэн мэт санагдана. Харин дахин учрахын жаргал ганцаардал, гунигийн бүх өдрийг нөхнө.Шар цэцэг, хөх цэцэг, зэрлэг зүүдэнд зуныг өнгөрөөн, цэцэгсийг тоолж, нэрийг чинь дуудна... Тэнгэрийн хаяа, солонгон урсгал...Өрнө зүг хүртэл хэдэн бээр вэ? диваажин хүртэл хэдэн бээр вэ? Чиний зүрх хүртэл хэдэн бээр вэ? Минийх хүртэл хэдэн бээр вэ? Хаврын цэцэгс, тавдугаар сарын цэцэгс дөрвөн улирлыг нэгтгэнэ. Наймдугаар сарын хатсан навчсыг сүлжиж, захидлын оронд чамд илгээнэ... Ганцаардсан гол, ганцаардсан горхи, өдрийн зүүдэнд өвлийг өнгөрүүлнэ. Цасан ширхгийг тоолж, нэрийг чинь дуудна. Шөнийн хатанд зам тавин Нар толгодын цаагуур алга болов...Зун хүртэл хэдэн бээр вэ? Хавар хүртэл хэдэн бээр вэ? Нэг Алтан Наймдугаар сар хүртэл хэдэн сар болох вэ? Нэг Гайхамшигт Хором хүртэл хэдэн өдөр болох вэ? Ганцаардсан уул, ганцаардсан толгод... Жавар дундаас намрыг хайна! Салхийг Браненбург руу илгээе... Наймдугаар сарын арван хоёрны дурсамжийг авчирна уу.Розенхаймын галт тэрэг, Розенхаймын галт тэрэг! Намайг зовлонгоос минь холдуулж, улаан модтой нутагт минь хүргэнэ үү. Намрын бороотой нутагт минь хүргэнэ үү, Зүрх минь харьяалагдах тэр нутагт минь хүргэнэ үү.Бурханаас хүн төрөлхтөнд хайрладаг аз жаргалын бэлгүүдийн дундаас нөхөрлөл бол амьдралыг илүү баяр баясалтай, утга учиртай, дулаан болгодог үнэт бэлэг билээ. Нөхөрлөл дунд хүмүүс өөрсдийгөө умартан, бусдыг бодох нь элбэг. Жинхэнэ нөхөрлөл ховор боловч амьдралын шуургант далайгаас энэхүү төгс сувдыг олбол бид түүнийг хадгалж, нандигнах нь зүйтэй. Ийм нөхөрлөлийн ачаар сүнсний аялалд үргэлжийн гоо үзэсгэлэн, баяр баясгалан ирдэг.Одоо бид Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн зохиосон “Нөхөрлөл” хэмээх ижил нэртэй дууны хөгжмийн хувилбарыг толилуулъя. Таалан соёрхоно уу.Ямар ч эрхэм, нандин зүйл амархан олддоггүй. Үнэн ба үнэмлэхүй хайрыг олох нь үнэхээр бэрх. Хүн бүх насаа өнгөрөөсөн ч жинхэнэ сэтгэл ханамжид хүрэхгүй байх нь бий. “Амьдралынхаа хагасыг Хайрыг хайсаар өнгөрөөлөө! Оллоо гэж бодсон ч Би зогсоогүй!”Амьдралынхаа хагасыг Хайрыг хайсаар өнгөрөөлөө! Оллоо гэж бодсон ч Би зогсоогүй!Тэртээ алсын эргийн бүхнийг би яаж үнэхээр мэдэх билээ? Танихгүй тэнгист сэлнэ, Танихгүй хайргаар дүүрэн ажээ... Сувдаа олоход ямар хэцүү юм бэ!Өмчлөлийн хууль хоёр талаас нь хөнөөдөг! Би энд өөрийнхөө хүчээр сул дорой, зэрэмдэглэгдсэн нэгэн болжээ!Хүн бүр амьдралынхаа аль нэг үед ганцаардлыг мэдэрдэг. Тэр үед ганцаардал дааж давшгүй мэт санагдах нь элбэг. Гэвч энэхүү зуурдын оршихуйн өгсөж уруудах мөчүүдийг хуваалцах сэтгэл нэгтэнтэй учрахад амьдрал маань өөрчлөгдөж, баяр баясал, нандин агшнуудаар дүүрэн болдог. “Би чамд тийм учраас хайртай” дууг сонсоцгооё.Би чамд тийм учраас хайртай. Хүмүүс надаас өнөөг хүртэл яаж, хэрхэн амьдарсныг минь асуудаг. Би мэдэхгүй гэж хэлдэг. Чи гараас минь атгасан тэр өдөр амьдрал дахин эхлэх хүртэл Амьдрал хэчнээн ганцаардмал байсныг тэд ойлгодог биз.Гэсэн ч амьдрал хэчнээн их ганцаардмал байж болохыг би мэднэ. Сүүдэр намайг дагаж, шөнө намайг чөлөөлөхгүй. Харин одоо чи дэргэд минь байгаа болохоор үдшийн гунигт би нөмрүүлэхгүй.Чи ч бас намайг хайрладаг. Чиний бодол зөвхөн надад зориулагдсан, чи сүнсийг минь чөлөөлсөн. Тэгж байдагт чинь би жаргалтай. Амьдралын ном богинохон, нэг хуудсыг уншмагц өөр ертөнц нээгдэнэ. Энэ бол миний итгэл.










