Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын бага хурал, нэвтрүүлгийн 18-ын 18-р хэсэгт

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Энэхүү сүүлийн дугаарт илтгэгчид урам өгөх өөрчлөлтөд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүргийн талаар илэрхийлсний зэрэгцээ Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай дэлхийн дулаарлыг арилгах өөдрөг шийдэл болох веганизмыг онцолсон хурлын төгсгөлийн санааг хуваалцсан юм.

John Raatz: Товчхондоо, миний аль болох ерөнхий баримтлах зарчим бол “Хэвлэл мэдээллийн араас бүү хөөцөлд. Өөрөө мэдээллийн хэрэгсэл бай” гэсэн санаа бөгөөд хамгийн дээдийг нэн тэргүүнд тавих зарчмын дагуу ажиллах явдал юм. Өөрөөр хэлбэл, шалтгаан ч бай, хамгийн гол нь ухамсар, өөрчлөлт өөрөө ч бай, түүнд чиглэж, арга барил, тактик, стратеги зэргээ сонгохдоо түүнийг удирдлага болго гэсэн үг юм.

Тиймээс маш олон, толгой эргэм их асуудал байгаа. Магадгүй та “өрөвдөх сэтгэлийн ядрал” гэдэг нэр томьёог ч мэдэх байх. Хийх зүйл дэндүү их, харин бидэнд хийх цаг тийм ч их алга. Тэгвэл яаж сонгох вэ?

Дотооддоо мэдэрч буй зүйлтэйгээ нийц, дагах ёстой зүйлийнхээ талаарх зөн совинтойгоо нийц, голлох хэвлэл мэдээллийн араас бүү хөөцөлд, харин өөрөө хэвлэл мэдээлэл бай. Интернэтийг ашигла, учир нь одоо нийгмийн өөрчлөлтөд нөлөөлөх хамгийн үр дүнтэй хэрэгсэл энэ юм. Таны мэдэж байгаачлан, маркетинг, олон нийттэй харилцах, сурталчилгааны талаас хэвлэл мэдээллийг ашиглах маш олон арга бий. Одоогоор олон нийтийн ухамсрыг нэгтгэн дайчлах хамгийн сайн аргуудын нэг нь энэ гэж би боддог.

Жижиг жишээ гэвэл: одоо “Шилжилт” нэртэй кино хийгдэж байна. The “Шилжилт”-ийн зар гарсан даруйд дэлхий даяар хэдэн зуун мянган хүн үзсэн. Энэ кино дэлхийд өөрчлөлтийг бүтээж буй хувь хүмүүс, компаниуд, байгууллагуудыг танилцуулж байгаа. Гол урсгалын хэвлэл мэдээлэл үүнийг мэдээлэхийг хүлээлгүй, “Эдгээр хүмүүс юу хийж байгааг хараач” гэж хэлж байна. Үүнд асар их дэмжлэг байна. Тиймээс зүрх сэтгэл, зөн совин, ухамсраа ашиглан ухамсар, өөрчлөлтийг өөрийг нь түгээгээрэй. Энэ нь танд ямар ч хэлбэрээр илэрсэн бай, түүнийг дага.

Master: Маш сайн, маш сайн. Маш сайн. Маш сайн, Жон. Ноён Раатз, маш сайн. (Жон, Скотт хоёрт маш их баярлалаа.)

Scott Baden-Notch: Тэгэхээр, та бүхний харж байгаачлан, ухамсарт хэвлэл мэдээллийг анхаарч авч явж байна. Жон Раатз, Элизабет Эстрада нар, Дэрилл Мерчантийн Elevate Films, Free Range студитэй гээд эдгээр хүмүүс үүнийг хийж байна, маш, маш сайн хийж байгаа, мөн цаашид тэдний гаргах зүйлийг нь би тэсэн ядан хүлээж байна. Миний хэлэх нэг зүйл бол арай практик талын асуудал юм. Хүмүүс ухамсраа өөрчилбөл өдөр тутмын амьдралдаа тогтвортой болно гэдэг нь маш тодорхой. Учир нь эхний алхам бол ухамсар. Гэхдээ ялангуяа энэ улсын зарим бүс нутагт хүмүүсийн хувьд огт ухамсаргүй байдлаас ухамсартай байдал руу шилжих нь нэлээд хэцүү, том завсар байгаа гэж би боддог. Тиймээс миний бодлоор хүмүүст төстэй шийдлүүд, бидний анхаардаг зүйлс, тэдэнд үнэхээр практик, бодитой зүйлсийг өгөх явдал юм... Тиймээс бид Free Range студитэй хамтран бүтээлч шийдлүүдийн тухай, тухайлбал, хүмүүс өдөр тутмын амьдралдаа байгаль орчныг болон өөрсдийгөө аврахын тулд хийж чадах зүйлсийн тухай кино гаргахаар ажиллаж байна. Энэ бол миний үнэхээр чиглэхийг хүсэж буй нэг салбар – жинхэнэ ухамсартай болоход одоо ч нэлээд хол байгаа хүн амын бүлэг юм. Гэхдээ бусад бүх зүйл маш, маш найдвартай гарт бий гэдэгт би итгэдэг.

(Манай илтгэгчид гайхалтай хариуллаа. Одоо Төгс Гэгээрсэн Их Багшийн сүүлийн бодлыг сонсоцгооё. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Та энэ бүхнийг нэгтгэн дүгнэж өгнө үү. Бид маш олон сэдвийг хамарлаа. Бид сүнслэг байдлын тухай ярилцлаа. Бид дэлхийн дулаарлын хямрал, америкчууд болон дэлхийн бусад хүмүүсийн хоол хүнсний хэрэглээний дадалтай холбоотой асуудлыг авч үзлээ. Бид өөрчлөлтийн хэвлэл мэдээллийн тухай ярилцлаа. Эдгээрийн нийтлэг зүйл юу вэ? Энэ бүхнийг бид өөртөө авч явахуйц байдлаар хэрхэн нэгтгэн хураангуйлах вэ?)

Master: Сайн асуулт байна. Жейн болон бүх хүндэт хүмүүс ээ, би бол маш энгийн эмэгтэй. Бүх зүйлд маш удаан хугацаа шаарддаг гэж л бид хэлж чадна. Үүнд хэвлэл мэдээллийг татан оролцуулахад тодорхой хугацаа хэрэгтэй байж магадгүй. Тогтвортой эрчим хүчний технологитой болоход хугацаа хэрэгтэй. Бохирдол багатай шинэ машин зохион бүтээх, тэдгээрийг үйлдвэрлэхэд урт хугацаа, хэдэн жилээс ч илүү хугацаа шаардагдана. Харин бидэнд тийм ч их цаг алга. Тиймээс надад бүх зүйлд зориулсан ганц л шийдэл байна. Тэр нь веган хооллолт. Тиймээс одоо хүмүүс веган болохыг зөвшөөрвөл би хэдийнээ тун их

талархана. Бид бүгд, эсвэл ядаж олонх нь веган болбол энэ гарагийн үйлийн үр өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл, бидний хувь тавилангийн зураг өөрчлөгдөж, бүх зүйл сайжирна. Бид дэлхийд хохирол учруулахгүйгээр тав тухынхаа төлөө илүү, бүр хамаагүй илүү сайн зүйлсийг зохион бүтээнэ. Веган хооллолт нь дэлхийн дулаарлыг бараг тэр даруй зогсооно. Хоёр долоо хоногоос хоёр жил хүртэл, энэ бол хамгийн дээд хугацаа. Хамгийн ихдээ хоёр жилийн дотор. Үгүй бол, бид бүгд веган болбол, эсвэл бараг бүгд веган болбол үр дүнг шууд харахад магадгүй хоёр, гурван сар л шаардлагатай. Мөс дахин хэвийн байдалдаа орж, дэлхий дахин сэрүүсэж, бидний амьдрал илүү элбэг дэлбэг болж, дайн зогсоно.

Хүн бүрийн бодол бүрэн өөр болно. Тэд бие биедээ огт өөрөөр хандана. Учир нь тэдний зүрх сэтгэл дэх энэрэл нигүүлсэл дахин анхны цэвэр хүчээрээ сэргэнэ. Одоо энэ бүх (амьтан-хүмүүсийн) мах, мансууруулах бодис, архи, тамхи гэсэн хороос болж хүмүүсийн энэрэнгүй мөн чанар бидний энэ хорт зүйлсийг хэрэглэснээр үүсгэсэн сөрөг хүчний хүнд дарамтад дарагдаж байна. Ялангуяа аллагын энерги бол бидний өөрсдөдөө хийж болох хамгийн муу зүйл нь юм. Тиймээс надад ганц л шийдэл байна. Тэр нь веган байх, тэгээд аль болох хурдан байх. Тэгвэл бусад бүхнийг зохицуулах цаг бидэнд гарна. Өөр технологи хөгжүүлэх цаг бидэнд гарна. Шинэ машин зохион бүтээх цаг бидэнд гарна. Одоогоор гарагийн дулаарал шиг тийм яаралтай бус олон өөр асуудлыг шийдэх цаг бидэнд гарна. Учир нь үнэхээр энэ нь бүхэл гарагийг сүйрүүлж, бид бүгд үгүй болно.

За, би явахдаа дургүйцэхгүй. Гэхдээ энэ гараг дээр амьдрах дуртай, амьдрахыг хүсдэг бусад хүмүүс яах билээ? Учир нь тэд очиж болох өөр газар байдгийг одоохондоо мэдээгүй байна. Ийм нөхцөлд нас барвал тэдний оюун санааны дэвшилд маш хэцүү байх болно. Мөн энэ нь одоо ч маш үзэсгэлэнтэй гараг, одоо ч сэргээгдэх боломжтой хэвээр байна. Тиймээс ганц л хүсэлт байгаа нь: веган хооллолт юм. Тэгвэл бусад бүхнийг хийх, бодож тунгаах цаг бидэнд гарна. Маш энгийн.

Дэлхийн дулаарлын 80% нь (амьтан-хүмүүсийн) мах идсэнээс үүддэг. Тиймээс (амьтан-хүмүүсийн) махан хооллолтоос татгалзаж, веган хооллолтыг сонгосноор дэлхийн дулаарлын 80% шийдэгдэнэ. Харин үлдсэн 20% нь үнэндээ асуудал биш. Бид машин, онгоц, галт тэргээ үргэлжлүүлэн хэрэглэж, шүршүүрт их орсон ч тийм их хамаагүй. Учир нь энэ нь бохирдлын ердөө 20%, хохирлын ердөө 20% бөгөөд дэлхий бидний өмнөөс үүнийг зохицуулж чадна. Үнэхээр тийм шүү. Тиймээс веганизмыг түгээ, түүний ашиг тусын тухай бүх мэдээллийг түгээгээрэй. Энэ бол гараг дэлхий, хүүхдүүдийнхээ төлөө хийж чадах хамгийн сайн зүйл юм. Намайг урьсанд маш их баярлалаа. Надад итгэж, намайг хайрласанд маш их баярлалаа. Та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсье. Бурхан та бүхнийг эрхэм зорилгод тань ивээг. Баярлалаа.

Jane Velez-Mitchell: Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Танд баярлалаа. Би Дональдын өмнөөс хэлж байна, мэдээж, энэ бол... Ийм гайхамшигтай үйл явдлыг үзэж, олон сайхан, хөгжсөн хүмүүстэй уулзах завшаан тохиосонд би даруу болж, нэр төрийн хэрэг гэж үзэж байна. Энэ надад итгэл найдвар өгч байна. Учир нь заримдаа өнөөдөр дэлхийд болж буй зүйлсээс болж би сэтгэлээр унадаг. Энэ үдэш энэ арга хэмжээг өндөрлүүлэхдээ найдвар төрүүлэх олон шалтгаан байгааг харлаа. Калифорнид 11-р сарын санал хураалтаар Prop 2 нэртэй санал орох гэж байгааг хэлье. Энэ нь Фермийн харгислалаас сэргийлэх тухай хууль бөгөөд гахайн хээлтүүлгийн тор, тугалын тор, тахианы торыг хориглох талаар юм. Энэ нь 11-р сарын саналын хуудсанд байгаа тул та Prop 2-д “тийм” гэж санал өгч болно. (Хөөх.) Мөн энэ амралтын өдрүүдэд бид хаа сайгүй үдэшлэг зохион байгуулж байгаа. Би маргааш Беверли Хиллст 375 хүн оролцохоор мэдэгдсэн арга хэмжээг зохион байгуулна. Тэнд хүмүүс цуглаж, бүгд Холливудын хүмүүс ирээд, “Энэ харгислалыг зогсоохын тулд бид чадах бүхнээ хийхийг хүсэж байна” гэж хэлэх болно.

Тиймээс, (Хөөх.) бид бол халамжит хүмүүс, бид энэ бүхнийг өөрчилнө, эдгээр бүх асуудлыг шийдэж чадна, шууд утгаараа маргааш сэрэхдээ л, зөвхөн өөрсдөө веган болоод зогсохгүй юм. Мөн би веган. Энэ танхимд байгаа хүмүүсийн ихэнх нь тийм байна гэж найдаж байна. Гараа өргөөрэй, та цагаан хоолтон, эсвэл веган уу? Та нараас хэд нь тийм байна вэ? За, тэнд байна, гайхалтай! Мөн үлдсэн нь үүний дараа веган болох замдаа гарна гэдэгт итгэлтэй байна! Замдаа гарна! Тиймээс би найдвараар дүүрэн байна, Бид цааш үргэлжлэн урагшилж, энэ дэлхийг энэрэнгүй газар, энэрэнгүй гараг болгоно гэсэн шинэ итгэл төрж байна, тийм үү? (Тийм.) (Тийм ээ!) Үүнийг хийцгээе! (Тийм, тийм.)

Donald: Өөрийн эхнэр Валентина болон энэ амралтын өдрийн арга хэмжээнд туслахаар ирсэн Канадын багийн бусад гишүүдийн нэрийн өмнөөс бидэнд энэ боломжийг олгосон Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайд, мөн манай Лос-Анжелесийн гайхалтай зохион байгуулагчдад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний хийсэн бүхэнд талархаж байна. Өнөөдөр сурсан зүйлээ авч, дэлхий даяар түгээн дэлгэрүүлэх үйлсэд тань хамгийн сайн сайхныг хүсье. Баярлалаа.

Master: Баярлалаа! Бүгдэд нь баярлалаа, үнэхээр баярлалаа. Баярлалаа, Жейн. Баярлалаа, Дональд. Бүх хөтлөгчид, хэлэлцүүлгийн багийнхан, гайхалтай хүмүүс та бүхэнд баярлалаа. Зохион байгуулсан хүмүүст ч бас баярлалаа. Бурхан та бүхнийг ивээг. Одоо баяртай, түр баяртай. Хэрэв хараахан веган болоогүй бол веган болоорой. Туршаад үзээрэй. Энэ нь дэлхийг өөр өнцгөөс харахад, мөн Диваажинд илүү ойртоход тань тусална. Ядаж миний хувьд бүх оршихуй бие биесээсээ айхгүй амьдардаг дэлхийг төсөөлөөд үзээрэй. Бид бүгд веган болж, бүгд Диваажингийн аз жаргал, адислалд амьдрах болно. Бурхан та бүхнийг ивээг. Одоо (веган) оройн зоогоо амтархан зооглоорой. Баяртай.

Photo Caption: “Сайн уу, БУРХАН-ы Хайрласан Бүхий л Сайхан Амьдрал аа!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (18/18)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2026-05-03
309 Үзсэн
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-05-03
673 Үзсэн
34:18
Онцлох мэдээ
2026-05-02
1 Үзсэн
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н дуу, хөгжим, яруу найргийн бүтээлүүд
2026-05-02
569 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах