Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Энэ дугаарт оролцогчид, үзэгчид эрүүл мэнд, энэрэнгүй сэтгэл, байгаль орчны ухамсрыг түгээхэд уран бүтээлчид, хэвлэл мэдээлэл, амьдралын хэв маягийн сонголт ямар үүрэгтэйг хэлэлцсэн юм. (Үзэгчдээс ирсэн сүүлийн багц асуултыг хүргэе. Эхний асуултыг мэргэжлийн каскадер Роберт Алонзо тавина.) Robert: Энэ асуултыг Их Багш Чин Хай ба Жон Раатц нарт хандан тавья. Уран бүтээлчид, урлагийн хүмүүс өөрсдийн нөлөөгөө ашиглан амьдралыг ариун, амь насыг хамгаалахыг гоё, чиг хандлагатай зүйл болгоход хэрхэн тусалж чадах вэ? Алдартнууд хүн төрөлхтнийг энх тайван, энэрэл нигүүлслийн ертөнц рүү хувьсан хөгжихөд нөлөөлөх гол хүчин зүйл мөн үү? Баярлалаа. (Жоныг хариулахыг хүсье. (Тийм ээ!) Тэр ухаантай, бас дажгүй.) John: Маш их баярлалаа. Энэ асуултад олон тал бий. Би хувьдаа манай соёлд алдартнуудад хэт их ач холбогдол өгөөд Төгс Гэгээрсэн Их Багштай адил сайн үйлс хийж яваа хүмүүст хангалттай анхаардаггүй гэж боддог. Хүн ам маш, маш олон, сайн үйл хийж байгаа ч танигдаагүй хүн ч олон бий. (Үнэн. Энэ үнэн.) Тиймээс би хэвлэл мэдээллийн үнэт зүйлсийн өөрчлөлтийн талаар ярих үед эхлээд өдөр бүр сайн үйл хийж буй жирийн хүмүүсийг илүү хүндэтгэж, тэднийг үлгэр дуурайл болгон харуулах хэрэгтэй гэдэг. Учир нь... Учир нь Энэтхэгт ч бай, Африк, Европ, эсвэл бусад улс (тив)-д ч бай, гудамжинд гарч, асуудалтай шууд нүүр тулан, түүнийг сайжруулахын төлөө ажиллаж буй хүмүүсийн тухай сонсох үедээ үүнийг маш, маш сонирхолтой, тустай, урам өгдөг гэж үздэггүй хүн энэ өрөөнд байгаа гэж би бодохгүй байна. Энэ талаар алдартнуудын тус болж чадах арга зам бол одоогоор олон хүн алдартнуудад анхаарал хандуулсаар байгаа тул би тэднийг нэг төрлийн шилжилтийн үүрэгтэй гэж хардаг. Бид ухамсраа өөрчилж, үнэхээр эрхэмлэдэг зүйл рүүгээ чиглэлээ өөрчлөх хүртэл алдартнууд нэг ёсны дэмжлэгийн тамга дарж өгч чадна. Би нэг жишээ хэлье. Миний найз Жим Керри нийгмийн идэвхтэй үйл ажиллагааны тэргүүн эгнээнд явдаг. Тэр Аун Сан Су Чигийн маш том дэмжигч байсан, одоо ч ажиллаж байгаа. Би үүнийг мэддэггүй байсан, та нарын зарим нь мэдэх байх, цагаан будааны тариалан байгаль орчинд асар их хэмжээний метан хий ялгаруулдаг. Жим одоо метан ялгаруулах асуудалд бага нөлөөтэй, хий бага ялгаруулдаг төрлийн цагаан будаа бий болгох нэгэн төсөл дээр ажиллаж байгаа. Тиймээс одоогийн байдлаар алдартнууд нэг төрлийн дэмжлэгийн баталгаа өгөх утгаараа үнэ цэнтэй. Гэвч дахин хэлэхэд, бид үүнийг аажмаар халж, дэлхий даяар энэ ажлыг хийж буй ах, эгч дүү нар гээд бусад хүмүүс, бид бүгдийг бусдын анхаарлын төвд авчрах хэрэгтэй гэж би бодож байна. (Дараагийн асуултыг Спайс Уильямс-Кросби тавина.) Spice: Би Спайс Уильямс-Кросби байна. (Сайн байна уу?) Жүжигчин, эмэгтэй каскадер, тулааны урлагийн тамирчин гэдгээс гадна би 30 жилийн турш хоолоо зөв хослуулдаг органик веган байгаа. (Гайхалтай!) Мөн би 315 паунд (~ 143 кг)-аар суулт хийж, 235 паундаар хэвтээ шахалт хийсэн, эм, амьтны гаралтай зүйл хэрэглэдэггүй, анхны веган бодибилдингийн тамирчин байсан. (Гайхалтай! Гайхалтай!) Энэ боломжтой шүү. (Түүнийг хар даа.) Их Багш Чин Хай, Та сайн байна уу? (Сайн байна уу?) Би эхлээд нэг зүйл хэлмээр байна. Америк улс хорт хавдар, зүрхний өвчин, чихрийн шижин, таргалалт, ясны сийрэгжилтээр тэргүүлдэг бөгөөд манай улсад байгаа эмчилгээ нь нас баралтын гурав дахь том шалтгаан болж байна. Өвчин хортой орчноос үүсдэг гэж би итгэдэг. Гэтэл манай FDA, эмийн компаниуд, хүнсний компаниуд шинжлэх ухааны нэрийн дор зөвшөөрөгдсөн гэх химийн бодисоороо дэлхий ертөнцийг болон бидний биеийг бохирдуулсаар байна. Би хүү Люк Грегори Кросбигээ танилцуулъя, тэр асуулт тавина. Luke: Сайн байна уу, намайг Люк Грегори Кросби гэдэг. Би Бинг Кросбигийн гуч хүү. (Гайхалтай, сайн байна уу?) Би 13 настай, амьдралынхаа турш веган байсан. (Гайхалтай!) Би тулааны урлагаар хичээллэдэг, шотокан (япон каратэ), мөн би хэзээ ч ямар ч вакцин хийлгэж байгаагүй. Гэхдээ 18 сартай байхдаа би дөнгөж вакцин хийлгэсэн хүүхдээс коксаки вирус авч, үүнээс болж 1-р хэлбэрийн чихрийн шижинтэй болсон. Гэвч миний асуулт бол: Веган байх нь бүх чихрийн шижинтэй хүний цусан дахь сахрыг тогтвортой байлгадаг атал эмч нар яагаад чихрийн шижин гэх мэт өвчтэй хүмүүст цусан дахь сахраа тогтвортой байлгахын тулд веган байх талаар хэлдэггүй юм бэ? Master: Хөөрхөн Люк минь, үнэхээр харамсалтай байна. Чамд вакцин хэрэггүй ч вакцин хийлгэсэн өөр хүн хүртэл чихрийн шижингийн ийм асуудлаар чамайг халдварлуулжээ. Люк, чи зөв хэллээ. Эмч нар бүх өвчтөндөө чихрийн шижинг эмчлэх, цаашид даамжрахаас сэргийлэхэд веган байх нь тус болдог талаар мэдээлэх ёстой гэж би бодож байна. Гэвч магадгүй тэд тэгдэггүй, зарим нь тэгдэг, харин ихэнх нь тэгдэггүй байх гэж би бодож байна. Магадгүй тэд мэддэггүй байх, Люк. Чихрийн шижинтэй хүмүүст веган хооллолт тустай байдгийг тэд мэддэггүй байх. Веганизм нь магадгүй жинсэн өмд шиг моод болоогүй л байна. Тиймээс бид үүнийг хүмүүст үзүүлэхээр өөрсдийн веб хуудас, SupremeMasterTV.com дээр байршуулж болно. Чи өөрөө ч, энд байгаа, эсвэл гадаа байгаа хэн бүхэн үүнийг чихрийн шижинтэй хүмүүст зориулсан мэдээлэл болгон веб хуудсандаа тавиарай, ингэвэл тэд веган болсноор өөрсдийгөө эмчилж чадна гэдгээ мэднэ. Сайхан мэдээлэл өгсөнд баярлалаа, Люк. Чи өөрөө ч сайхан харагдаж байна. Ээж чинь чамаар бахархдаг байх. Dr. Cousens: Энэ жил миний бичсэн “Чихрийн шижинг эмчлэх арга бий” нэртэй дөнгөж хэвлэгдсэн ном энд байна. Тийм ээ, бид веганизмын тухай ярьж байна, байгаа ч үнэндээ хурдавчилсан аргаар амьд хүнсний веганизмын тухай ярьж байна, ийм хооллолтоор 21 хоногт үүнийг буцааж болно. (Гайхалтай.) (Та 1-р хэлбэрийн тухай ярьж байна уу?) 2-р хэлбэр. 1-р хэлбэрийн хувьд, ерөнхийдөө энэ хооллолтоор инсулины хэрэгцээ дор хаяж 75% буурч байгааг бид хардаг. Энэ нь маш чухал. Учир нь инсулинд олон асуудал бий. Одоо зүгээр сонирхуулахад, энд байгаа Габриель 25 жилийн турш 99-100% амьд хүнс хэрэглэж ирснийг тэмдэглэмээр байна. Би хөл бөмбөгийн ялагдаж үзээгүй багийн ахлагч, махан хоолтон байхдаа 70 удаа суниаж чаддаг байсан. Таван жилийн өмнө, 60 настайдаа би 601 удаа суниаж, мөн уян хатан чанар маань хамаагүй илүү болсон. Тиймээс ийм төрлийн хооллолтын хөгшрөлтийн эсрэг нөлөөнөөс ч илүү их зүйлийн талаар хэлэх зүйл бий. Одоо би вакцины талаар жаахан яримаар байна. Энэ нь ухамсрын соёлын нэг хэсэг юм. Саа өвчний гол шалтгаан нь үнэндээ вакцин байсан бөгөөд үүнийг вакцин гаргасан хүмүүс өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. (Өө!!!) Тэд хүн бүр вакцин хийлгэх ёстой гэсэн энэ ойлголтыг бий болгосон. Үнэн хэрэгтээ хүмүүс бусад хүмүүсээс ялангуяа SV40 вирус тусаж болно, би хэт техникийн зүйл ярихыг хүсэхгүй байна, энэ нь хорт хавдар үүсгэдэг вирус юм. Мөн нэг залруулга гэвэл: өнөөдөр нас баралтын гол шалтгаанд эмчилгээтэй холбоотой эм нэгдүгээрт орно, гуравдугаарт биш. Каролин Дин энэ талаар ном бичсэн. Тиймээс бид үүнийг мэдэх хэрэгтэй. Гэхдээ нарийн зүйл рүүгээ буцаж анхаарал хандуулъя, Финланд, Дани улсуудад хийсэн судалгаанаас үзэхэд вакцин хийлгэх нь 1-р хэлбэрийн чихрийн шижин тусах эрсдэлийг ойролцоогоор, үүнийг хэлэхэд ч таагүй байна, 147%-иар нэмэгдүүлдгийг мөн хэлмээр байна. Одоо бид зарим эдгэрсэн тохиолдлыг харсан. Бидэнд 1-р хэлбэрийн чихрийн шижин өвчний бүрэн эдгэрсэн дөрөв, таван тохиолдол бий. Мөн саяхан гарсан “Зүгээр л түүхий” кинонд маань чихрийн шижин өвчнийг буцааж эдгээсэн тухай гардаг. Үнэндээ манай кинонд нэг хүн эдгэрсэн нь гэнэтийн зүйл байсан. Гэхдээ бидэнд дөрөв, таван тохиолдол бий. Бид үүний талаар байнга ярих боломжгүй ч 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчний хувьд хүмүүсийн 95% нь 21 хоногт, магадгүй 6 долоо хоног, 3 сарын дотор буцаан сайжирсан гэж ярьж байна. Энэ нь маш сэтгэл хөдөлгөм зүйл. Учир нь бид энэ аргаар хөгшрөлтийн эсрэг болон чихрийн шижингийн эсрэг генүүдийг идэвхжүүлж байна. Веган байх нь сайн, түүхий хүнс бол бүр ч сайн. Энэ бүх мэдээлэл “Чихрийн шижинг эмчлэх арга бий” номд байгаа. Гэхдээ гол зүйл нь гэвэл веганизм бол чихрийн шижингээс сэргийлэх үндсэн аргуудын нэг юм. Мах идэх нь чихрийн шижингийн түвшнийг ойролцоогоор 3.8-4 дахин нэмэгдүүлдэг. Иймд бид үүнийг санаж байх л хэрэгтэй. Гэхдээ энэ нь вакцинжуулалтын адил амьдралын үхлийн соёлд суурилсан хэв маягийн шинж тэмдэг юм. Бид бүгд: “Хөөе, бид амьдардаг гарагтайгаа нэг. Бид аливааг байгалийн аргаар хийж эхэлнэ.” гэж хэлдэг ухамсрын өөрчлөлтийн тухай тухай ярьж байна. Эсвэл бүр илүү сайнаар хэлбэл: “Бид мэргэн ухаанд харш гэмт хэрэг үйлдэхээ зогсооно.” гэдэг. Веганизм бол дэлхийн дулаарлыг бий болгож, үнэхээр дэлхий дээр асар их архаг өвчин үүсгэдэг, мэргэн ухаанд харш гэмт хэрэг үйлдэхгүйгээр амьдрах арга зам юм. Асуулт асуусанд баярлалаа. (Тун сонирхолтой асуулт тавьсанд, (Баярлалаа.) мөн зарим сонирхолтой хариултад маш их баярлалаа. Үзэгчдээс ирсэн сүүлчийн асуултыг хүргэе, үүнийг Лэнс Уэбстер тавина.) Lance Webster: Баярлалаа, энд байна. Би Дэлхийн Харилцааны газрын удирдах ажилтан Лэнс Уэбстер байна. 1990-ээд оны эхнээс хэдэн жилийн өмнө хүртэл бид байгаль орчны асуудлаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын гол хэлнүүдийн ихэнхээр дэлхий даяар нэг тэрбум гаруй хүнд хүрсэн нийгмийн сурталчилгааны цуврал бүтээсэн юм. Миний асуулт бол: Хэрэв бид илүү олон материал бүтээвэл, эсвэл хэвлэл мэдээлэл ерөнхийдөө тодорхой нэг салбарт төвлөрвөл, гурван илтгэгч тус бүрээс хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд юунд анхаарах ёстой гэж зөвлөмөөр байгаагаа товчхон хэлнэ үү. Энэ нь засгийн газрын асуудал, технологийн асуудал, эдийн засгийн асуудал, эсвэл оюун санааны асуудал, эдгээрийн хослол ч байж болно. Дэлхийд бидний харах шаардлагатай өөрчлөлтийг бий болгохын тулд хэвлэл мэдээлэл ямар чиглэлээр явах ёстой гэж бодож буйгаа та бүхэн тус бүрдээ маш товч илэрхийлж болох уу? Dr. Cousens: За. Тэгэхээр бидний эхлээд авч үзэх зүйл гэвэл, энэ нь үнэхээр Жоны хэлсэн зүйлээс эхэлнэ. Өөр нэг мэдээллийн хэрэгсэл байдаг ба тэр мэдээллийн хэрэгсэл нь бидний ДНХ-ийн өөрийнх нь давтамж юм. Энэ бол ДНХ-ийн интернэт. Бид ухамсартай байх үедээ ухамсрын нэг түвшин, илүү гүн бодит байдлын голограммын туршлагыг дамжуулж байдаг. Тиймээс бид өөрсдийн дотор энх тайвны голограммын туршлагыг бүтээхэд энэ нь дэлхий даяар тархдаг. Энэ нь үнэндээ нарны толбоны хэмжээнд хүртэл нөлөөлдөг. Хүмүүс өдөр шөнө тэнцэх, хамгийн урт өдөр, шөнө бүрд бясалгах үед үнэндээ нарны толбо 36%-иар буурдаг. Тиймээс бид хамгийн хүчирхэг мэдээллийн хэрэгсэлтэй гэж бүү бод. Харин тэр нь бидний дотор байдаг, бидний ДНХ-ийн давтамж юм. Энэ нь бидний ухамсрын төлөв, бидний зүрх сэтгэл, бидний оюун ухааны нэгдмэл байдлаас үүддэг. Тиймээс энэ бол хамгийн дээд мэдээллийн хэрэгсэл юм. Өөрчлөгдөх шаардлагатай зүйл нь энэ хэрэгслийг бүтээж буй хүмүүсийн ухамсар юм. Жон Раатц шиг хэсэг хугацаанд ийм байдлаар явж ирсэн хүмүүс бидэнд байвал энэ үнэхээр сайхан. Мөн бидэнд уг мэдээллийн хэрэгсэлд ухамсартайгаар орж, тэр ухамсраа хадгалдаг олон хүн хэрэгтэй. Учир нь үнэн хэрэгтээ, Жон Раатцын ажлын харуулсанчлан, илүү гүн ойлголт авахыг хүсдэг маш олон хүн бий. Гэвч цөөнхөд баялаг, олонход эрүүл мэндийн доройтол авчирдаг эдийн засгийн хэрэгцээнээс болж тэд тэр үнэнийг ил гарахыг зөвшөөрдөггүй. Харин бид сүнслэгээр урам авсан, Тэнгэрлэгээр урам зориг орсон мэдээллийн хэрэгсэлтэй байвал тэд үүнийг хийсээр байх болно. Учир нь тэдгээр нь тэрхүү үнэнийг бүх түвшинд дамжуулж чадна. Тиймээс бид тодорхой сэдвээс хальж, ямар ч сэдвээр ярьж байсан үнэн нь ухамсрын түвшинд дамжуулагдана. Photo Caption: “Дэлхий дээрх амьдралыг хамгаалахын тулд бүгд тогтвортой байдлын эх сурвалжтай хамтран ажиллах хэрэгтэй”











