Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын бага хурал, нэвтрүүлгийн 18-ын 16-р хэсэгт

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Энэ дугаарт Крейтив Ситизений гүйцэтгэх захирал Скотт Баденок (веган) өдөр тутмын амьдрал дахь тогтвортой байдлын ач холбогдол, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд оруулах дэлхийн хамтын ажиллагаа, дижитал медиагийн гүйцэтгэх хүчирхэг үүргийг онцолсон юм.

Master: Тэд өнөөдөр үзэсгэлэнтэй хүмүүс байна, тийм үү? (Тийм ээ.) Та бүх үзэсгэлэнтэй хүмүүсийг цуглуулдаг. Тэднийг таньдаг болсондоо би маш их баяртай байна. Баярлалаа, Жэйн. Энэ нь таны сэтгэл татах хүч байх ёстой. Та яг соронз шиг хүн юм. (Төгс Гэгээрсэн Их Багш аа, маш их баярлалаа.)

MC: Jane Velez-Mitchell: Тэгээд одоо бид магадгүй тухайн өдрийн хамгийн сайхан, онцгой хүн рүү хандаж байна, учир нь тэр ярих гэж хамгийн удаан хүлээсэн. (Ноён. Баденох.) Скотт Баденох, Бүтээлч иргэдийн гүйцэтгэх захирал. Та үгээ хэлнэ үү.) (Хөөх!)

Scott Badenoch: Танд баярлалаа. (Тавтай морил.) Би дахин нэг тэвчээртэй хандсанд бүгдэд нь талархал илэрхийлье. Мэдээж, энэ бол маш их мэдээлэлтэй өдөр болсон нь илт байна. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн драмын үйл явдлууд болж байгаа, хамгийн анхаарал татам түүхэн үйл явдлын орон болох Холливудад бид байгаа нь хачирхалтай. Энэ бол амьдрах үнэхээр сонирхолтой цаг үе юм. Үнэндээ уур амьсгалын өөрчлөлт бол манай хүн төрөлтний түүхэн дэх хамгийн чухал асуудал юм. Бид эсвэл дасан зохицож хувьсан өөрчлөгдөнө, эсвэл үлэг гүрвэлийн адил мөхнө. За, Би үүнийг бодит амьдрал дээр биш, харин кинонд л байхыг илүүд үзэж байна, гэхдээ үнэн хэрэгтээ – хэрэв та нар бүх шинжлэх ухааны өгөгдлийг эхнээс нь дуустал нь харвал – энэ нь 50-иас 100 жилийн дараа тохиолдох асуудал биш юм. Энэ нь гурваас таван жилийн дотор нүүрлэх асуудал.

Тиймээс, арга хэмжээ авах цаг нь яг одоо юм. Мөн өргөн хүрээтэй, асар том цогц өөрчлөлт хийх цаг нь яг одоо юм. Тиймээс миний хэлэх гэсэн зүйл бол манай нийгмийн бүх талыг тогтвортой хөгжлийн үүднээс дахин бодож, авч үзэх болно. Тиймээс энэ нь зөвхөн веган байх тухай биш юм. Энэ бол бидний өдөр тутмын амьдралдаа, бизнестээ, гэртээ, оффисдоо, амьдралынхаа бүхий л талбарт хийдэг бүх зүйлээ дахин эргэцүүлэн бодох тухай юм. Хэрэв бид үүнийг хийхгүй бол, энэ асуудлыг шийдэхгүй.

Тиймээс эцэст нь бидний тавган дээр байгаа зүйл маш чухал юм. Одоо, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том асуудал бидэнд байгаа ч, мөн түүнтэй зэрэгцэн хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу хэрэгсэл болох интернет бидэнд бас бий. Тиймээс хамтран ажиллах, хүмүүсийг нэгтгэн хөдөлгөх, мэдээлэл түгээх чадварыг нэгтгэдэг энэхүү хэрэгсэл нь хүн төрөлхтний “аврагч” байж чадна. Энэ бол үнэндээ бидний өнөөгийн өөрчлөлтийн үеийн хамгийн том давуу тал бөгөөд энэ үед хамтран ажиллах нь урьд өмнөхөөсөө илүү хялбар болсон. Тиймээс гол санаа нь бид байгальтай зөрчилддөг нийгмээс байгальтай зохицон оршдог нийгэм рүү шилжих ёстой гэсэн үг юм. Аз болоход, хэрэв үүнийг хийх арга байгаа бол, энэ нь бид хэдэн арван жилийн турш хөгжүүлэн, боловсруулсан доороос эхэлсэн, олон нийтэд суурилсан аргачлалаар дамжуулан хийх явдал юм. Одоо бидэнд үүнийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл байна.

Тэгэхээр та нар энэ салбарт гарсан амжилтуудыг хар л даа. Жишээлбэл, Википедиа. Википедиа одоо жилд 683 сая зочинтой болж байгаа нь – АНУ-ынхаас хоёр дахин их юм. Тэд 253 хэл дээр арван сая гаруй нийтлэлтэй. Энэ бүхэн ердөө долоон жилийн хугацаанд болсон. Энэ бол хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө байгаагүй явдал юм. Энэ бол үнэхээр чухал зүйл. Энэ нь Энкарто ба Энциклопедиа Британника зэрэг шинэчлэгддэггүй нэвтэрхий толь бичгүүдээс илүү үнэн зөв, нарийвчлалтай болох нь батлагдсан, учир нь үүнийг бодит цагт шууд шинэчлэх боломжтой. Тиймээс үлэг гүрвэлүүд (хуучин зүйлс) аажмаар хэрэггүй болж байна.

Одоо бид Фейсбүүк, МайСпейс гэх мэт зүйлсийг тоглоом эсвэл эсвэл хүүхдийн зүйл мэтээр дооглон үздэг бөгөөд ихэнхдээ тэднийг үл тоомсорлодог. Гэхдээ иймэрхүү (Фейсбүүк, МайСпейс) механизмаар дамжуулан хүн төрөлхтнийг хөдөлгөж, нэгтгэх чадвар үнэхээр гайхалтай юм. Та Фэйсбүүкийг хар л даа – энэ нь дөрвөн жилийн хугацаанд 80 сая гаруй хэрэглэгчтэй болсон. Дөрвөн жилийн дотор наян сая хүн, энэ бол жижиг зүйл биш. Дараа нь та MайСпейс-г харвал; тэд таван жилийн хугацаанд 150 сая гаруй хэрэглэгчтэй болсон. Тэд өдөр бүр 200,000 шинэ хэрэглэгчтэй болдог. Өдөр бүр хоёр зуун мянган шинэ хэрэглэгч – энэ бол асар их тоо. Та Ютьюб-г харалдаа. Тэд 100 сая гаруй видео бичлэгтэй бөгөөд мэдээлэл, санаагаа түгээх, амжилтын цоо шинэ түвшинг бий болгох боломжийг олгодог.

Тиймээс эдгээр загваруудыг ашигласнаар creativecitizen.com сайтыг бүтээсэн бөгөөд би үүнийг “Байгальд ээлтэй амьдралын Вики” гэж нэрлэхийг хүсэж байна. Тиймээс бидний харсан зүйл бол уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн хомсдол гэж нэрлэгддэг асар том асуудал байгаа тухай олон нийтийн ойлголт, мэдлэг эрс нэмэгдсэн явдал юм – юу гэж нэрлэх нь хамаагүй. Бид төрөл зүйлийн хувьд энэ гараг дээрх нөөцөөс давсан хэрэглээтэй болсон. Тэгэхээр бид юу хийх вэ? За, бидний хийж чадах зүйл маш их байна. Тиймээс creativecitizen.com сайтын хувьд бидний эрхэм зорилго бол байгальд илүү ээлтэй амьдралын төлөө шууд хэрэгжүүлэх боломжтой, бодитой бүтээлч шийдлүүдийг түгээх хэрэгслүүдийг олон нийтэд хүргэх явдал юм.

Одоо бүтээлч шийдлүүд гэдэг нь бүтээгдэхүүн, үйлчилгээнээс эхлээд танаас ямар ч зардал гарахгүй дадал зуршил хүртэл юм. Тиймээс бидний хийдэг зүйл бол бид танд шүдээ угаах зуураа усаа хаахаас эхлээд нарны хавтан суурилуулах хүртэл болон энэ хоёрын хоорондын бүх зүйлсийн бодит, мэдрэгдэх ашиг тусыг харуулдаг. Дахин хэлэхэд, таны амьдралын бүх талыг бүтээлч шийдлээр дахин бодож болно. Тиймээс бидний хийдэг зүйл бол хог хаягдал, ус, эрчим хүч, хийн ялгаруулалт, мөнгө гэсэн таван ангиллаар танд хяналт тавихад туслах бөгөөд – эдгээрээс гарах бодит хэмнэлтийг танд хүргэх ба ингэснээр энэ ногоон зүйлс хүмүүст тийм ч ач холбогдолгүй мэт биш болдог.

Шүдээ угааж байхдаа усаа хаах нь хүн тутамд жилд 3000 галлон ус хэмнэдэг болохыг олж мэдээд энэ нь үнэхээр утга учиртай болж эхэлдэг, үүнээс амархан зүйл байхгүй. Энэ бол тийм ч бага хэмжээ биш. Та үүнийг дөрвөн ам бүлтэй гэр бүлийн хувьд бодвол – энэ нь 12,000 галлон ус болно. Энэ бол бодит зүйл.

За, хэрэв та иймэрхүү 20, 30, 50 зүйл хийвэл, энэ нь танд ямар ч зардалгүй ба та олон машиныг замаас гаргах хэмжээний (утаа, ялгаруулалт) буурна, эцэст нь асар их хэмнэлт гарна – таны өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг машинаас илүү олон машиныг замаас гаргах хэмжээнд – эцэст нь таны дэмий үрж байсан нөөцөөс жилд 500, 1000, 5000 ам.доллар хэмнэгдэх болно. Одоо бид хүн амын тодорхой бүлгүүдэд (нас, бүлэг, нийгмийн хэсэг гэх мэт) хүрч эхэлж байна. Тиймээс энэ зах зээл дээр дутагдаж байсан зүйл бол хүмүүст яг одоо хийж чадах ойлгомжтой, хялбар хэрэгжүүлэх үйлдлүүдэд хүрэх боломж байгаагүй явдал юм. сreativicitizen.com нь үүнийг л хийхээр бүтээгдсэн юм. Одоо веган болох тухайд эргэн хэлэхэд, үнэндээ хэрвээ та өдөр тутмын амьдралдаа байгальд илүү ээлтэй болохын тулд зөвхөн нэг л зүйл хийх ёстой бол тэр нь жинхэнэ утгаараа веган болох явдал юм.

Бидний бүгдийн ухаантай гэж боддог хүний ​​үгийг иш татахад – Альберт Эйнштейний хэлсэнчлэн: “Цагаан хоолтон болох шилжилт, хувьсал шиг хүний ​​эрүүл мэндэд тустай, Дэлхий дээрх амьдрал оршин тогтнох боломжийг нэмэгдүүлэх зүйл байхгүй”. Энэ бол Альберт Эйнштейн: “Цагаан хоолтон болох шилжилт, хувьсал шиг хүний ​​эрүүл мэндэд тустай, Дэлхий дээрх амьдралын оршин тогтнох боломжийг нэмэгдүүлэх зүйл байхгүй”. Үүнээс илүү тайлбар хэрэгтэй гэж үү? Одоо энэ мэдээллийг олон нийтэд хүргэх олон янзын арга бий.

Доктор. Туттлын “Дэлхийн энх тайвны хоолны дэглэм” нэртэй ном бол гайхалтай. Дэвид Гершоны “Нүүрстөрөгчийн бага ул мөртэй хоолны дэглэм” ном бас гайхалтай. Та бүгдэд тэдгээрээс нэг эсвэл хоёрыг нь авч уншаарай гэж би зөвлөж байна. Бодит байдал дээр мах цөөнхийг тэжээдэг ба олон хүнд болон байгальд хохиролтой. Бид өөрсдийгөө болон бусдыг үр тариагаар хооллож болох байтал, үүний оронд үнээнүүдэд үр тариагаа өгч байна. Энэ нь ямар ч утгагүй. Өнөөдөр яригдсан, үнэхээр чухал зарим статистикууд нь ойролцоогоор 16 фунт (~ 7.26 кг) үр тариаг 1 фунт (~0.45 кг) мах үйлдвэрлэхийн тулд зарцуулж байна. Энэ бол зөв, тэнцвэртэй харьцаа биш. Миний хүмүүс үнэхээр бодож үзээсэй гэж хүсэж буй санаа бол та хоолны ширээндээ суугаад идсэн махны нэг порц тутамд, тэр амьтныг тэжээхэд зарцуулсан үр тариагаар 45-50 хүнийг тэжээх боломжтой байсан гэсэн үг юм. Та суугаад, тэрхүү нэг порц хоолыг – тэр нэг ресторан дахь нэг бургерийг хараад сууж байхдаа – таныг тойроод өлсгөлөн, хоосон аягатай 45-50 хүн зогсож байна гээд төсөөлөөд үз дээ. Энэ бол үнэхээр л болж байгаа зүйл. Одоо ямар ч салангид байдал байхгүй болсон. Миний бодлоор миний уншсан эсвэл таарсан хамгийн хатуу баримт бол Төгс Гэгээрсэн Их Багш үүнийг өмнө нь дурдсан байсан, зөвхөн Америкт л гэхэд зөвхөн үнээг тэжээхэд ашигладаг үр тариагаар 840 сая хүнийг хооллох боломжтой. Энэ нь дэлхий дээрх өлсгөлөнд нэрвэгдсэн нийт хүн амын тооноос ч их юм.

Тэгэхээр үүнийг бодитойгоор авч үзье. Зөвхөн Америкт л гэхэд үхэр тэжээхэд ашигладаг үр тариа нь дэлхий даяарх өлсгөлөнг шийдэж чадна. Тиймээс таны тавган дээр байгаа зүйл хамаагүй, ач холбогдолгүй мөн ямар ч холбоогүй гэж боддог ойлголт одоо цаашид оршин байж чадахгүй. Тиймээс Бүтээлч Иргэд дээр бидний хийдэг зүйл бол – ялангуяа Америкчуудын хувьд – веган болох үйл явцыг шат дараатайгаар хийх нь маш чухал гэж үздэг. Би Чикагод өссөн бөгөөд таван жил хагасын турш цагаан хоолтон байсан. Чикаго шиг газар амьдардаг бол мах идэхгүй байх үнэхээр хэцүү. Тэгээд би үүнийг аажмаар бүр мөсөн больсон. Үнэндээ тийм ч удаан байгаагүй. Гэхдээ бодит байдал дээр би тийшээ хүрэхийн тулд алхмууд хийсэн. Тиймээс Бүтээлч Иргэд дээр ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэхтэй холбоотой хүмүүсийн хийж чадах янз бүрийн бүтээлч шийдлүүд байдаг.

Эхлээд, үхрийн мах бага ид. Та бүх зүйлийг нэн даруй хасах шаардлагагүй. Үхрийн мах бага идээрэй. Дараагийнх нь үхрийн мах идэхгүй байх. Дараагийн алхам бол зөвхөн загас идэх. Дараагийнх нь тууштай цагаан хоолтон болох, эцэст нь веган хоолтон болох. Тиймээс энэ бол – ялангуяа мах–идэх–хоололтонд маш ихээр автсан Америкчуудын хувьд, хүмүүс энэ урихнаас үнэхээр гарч, эрүүл амьдралын хэв маягт орохын зэрэгцээ, хүн төрөлхтний бусад хэсгийн төлөө тоолж баршгүй их нөөцийг хэмнэх арга зам юм. Энэ нь хүмүүсийн хувьд давж гарахад хамгийн хэцүү сэтгэхүйн саад бэрхшээл болох үнэндээ мах идэх шаардлагагүй гэдгийг ухаарахад туслах арга юм.

Тиймээс ерөнхийд нь дүгнэхэд, би биднийг нэг бодит ойлголт руу буцааж аваачмаар байна: ургамал, амьтдыг захирах эрхтэй байна гэдэг нь тэднийг хариуцлагатайгаар хамгаалж, арчлах үүрэгтэй гэсэн үг юм. Энэ бол үнэн утга нь. Энэ бол тэрхүү үгийн жинхэнэ орчуулга. Энэ бол хариуцлагатай арчлан хамгаалах үүрэг юм. Энэ бол: түүнийг ал, ид, устга гэсэн үг биш. Түүнээс гадна, веганизм нь байгаль орчны хувьд маш сайн, эерэг зүйл юм. Гэхдээ та өдөр тутмын амьдралдаа ашиглаж болох хязгааргүй олон бүтээлч шийдлүүд байдаг. Хүн төрөлхтний хувьд одоо үйлдэл хийх цаг нь болжээ. Бид засгийн газруудыг хүлээж чадахгүй. Бид том бизнесийг хүлээж чадахгүй. Бид хөршүүдээ хүлээж чадахгүй. Бид одоо эхлэх ёстой. Мөн одоо хувь хүн, бидний хүн нэг бүр идэвхтэй болж, энэ өөрчлөлтийг хийх цаг болжээ. Бид үүнийг хувь, хувьдаа нэг нэгээрээ хиймэгц, дэлхий бүхэлдээ өөрчлөгдөх болно.

Тиймээс би та бүхнийг creativecitizen.com хаягаар орж, эдгээр зүйлсийг амьдралдаа нэвтрүүлж, “Энэ надад хэтэрхий том байна, би үүнийг хийж чадахгүй” гэж хэлэхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй олон зүйл байдгийг ухаарч эхлэхэд уриалж байна. Энэ нь таны амьдралын бүх хэсэгт хамаатай ба та үүнийг хийж чадна. Мөн шулуухан хэлэхэд бид заавал хийх ёстой.

Master: Тийм, бид заавал хийх ёстой, бид заавал хийх ёстой. Түүний хэлсэнчлэн бид үүнийг хийх ёстой. Нэг бол түүнийг хийх эсвэл бид мөхөх болно. Та нарт баярлалаа. (Төгс Гэгээрсэн Их Багш аа, Танд маш их баярлалаа. Танд баярлалаа.)

Photo Caption: “Бид бүгд нэг ижил мөн чанартай.”

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (16/18)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2026-05-03
1 Үзсэн
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-05-03
506 Үзсэн
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н дуу, хөгжим, яруу найргийн бүтээлүүд
2026-05-02
524 Үзсэн
40:07
Онцлох мэдээ
2026-05-01
362 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах