Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо Коста Рикагийн шавь нараас илгээсэн испани хэл дээрх захидлыг олон хэлний хадмал, орчуулгатай хүргэж байна:Хайрт Их Багш аа, хүндэт Суприм Мастер телевизийн багийнхан, юуны өмнө гарагийг тэтгэж байгаад бид гүнээ талархал илэрхийлье. Их Багшийн шавь нар бол Ертөнцийн хамгийн азтай, хамгийн адислагдсан хүмүүс бөгөөд энэхүү бодлыг санаж, Коста Рикагийн авшигтнууд бид Их Багшийн сургаалын талаар видео хурал хийж, өөрт байгаа эрдэнэсээ хуваалцах хүслээ зүрх сэтгэлдээ удаан хугацаанд хадгалсаар ирсэн, учир нь Тантай холбогдсон хэн бүхэн адис хүртэнэ. Таны бидэнд сургасанчлан энэ бол бид бүх өдөр үйлчлэх ёстой шигээ үйлчлэх өдөр тул эцэст нь хамгийн тохиромжтой өдөр нь 2-р сарын 22 буюу Их Багшийн өдөр байхаар шийдсэн.Бид зохион байгуулж эхэлсэн ба хамгийн тохиромжит газар нь бидний хайртай Ашрам гэж бодсон. Дараа нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийсэн бөгөөд маш эерэг хариу авлаа. Агуу өдөр ирж, бүх зүйл хайраар бялхаж байв. Бидний төсөөлж байснаас илүү олон хүн ирсэн бөгөөд оролцож чадаагүй бусад хүмүүс дараагийн арга хэмжээнд бүртгүүлсэн. Их Багшийн Адис болон Түүний оршихуй хүчтэй мэдрэгдэж байв. Үйл ажиллагаа эхлэх үед ариусгагч бороо орж, дараа нь нар мандаж, бидэнд үзэсгэлэнтэй үдшийг бэлэглэсэн.Зочид амттай веган зуушанд маш их баяртай, сэтгэл хангалуун байсан бөгөөд тэдний амьдралд тохиолдсон үйл явдлууд хэрхэн цэгцэрсэн тухай гэрчлэлээ бидэнд ярьж, тэр үдээс хойш тэнд байх боломжтой болсон бөгөөд хэд хэдэн хүн Арьяабалын авшиг болон веганизмын баяр баясгалант замыг эхлүүлэхээ тэсэн ядан хүлээж байв. Авшигтан бид зүрх сэтгэлээрээ баяр хөөрөөр бялхаж, Хайрт Их Багш маань бүгдийн сүнсийг хэрхэн ивээж буйг харах сайхан байлаа. Төгсгөлд нь улам ч сайхан зүйл тохиолдон Диваажин хайраараа гоёж, бидний ашрамд үзэсгэлэнтэй солонго татуулж биднийг угтан авч мэндчилсэн юм.Шавь нарын амьдрал бол аз жаргалын амьдрал бөгөөд даруухан үйлчлэгчид байж, сүнслэг түүхийн энэхүү гайхалтай мөчид төрөл аван мэндлэх боломжийг олгосон Хайрт Ариун Гурвал, Бүхнийг Чадагч, Хайрт Тим Ко Ту, Бүх Ертөнцийн Эзэн, Бурхан Цор Ганц Хүү нарт талархах сэтгэлийг илэрхийлэх үг олдохгүй билээ. Хайрт Багш аа, бид Таны бүхий л эрүүл энх, аз жаргал, амар амгалан бүхний төлөө залбирч байна. Бүх зүрх сэтгэлээрээ Тандаа хайртай. Мөнхөд Таны шавь нар Коста РикагаасКоста Рикагийн гэгээлэг сэтгэлгээтэй номын ах эгч нар аа, үнэ цэнэтэй видео хурлынхаа сайхан мэдээг хуваалцсанд баярлалаа. Бид танай азтай оролцогчдын нэгэн адил Их Багшийн баяр баясгалан, Хайр, Адисыг мэдэрч байна. Та бүхэн болон халуун орны Коста Рика улс Бүхнийг Чадагч Бурханы бүтээсэн Эх Дэлхий дээрх төрөлтнүүдийг нигүүлсэж, халамжлан, бүрэн дүүрэн амьдрах болтугай. Тэнгэрлэг Гэрлээр, Суприм Мастер ТВ-ийн багЖич. Их Багш та бүхний санаачилгыг онцлон хариу илгээлээ: “Хүндэт Коста Рикагийн Бурханы шавь нар аа, ямар их үлгэр дууриал үзүүлж, хайраа шингээн, нөхцөл болзолгүй зохион байгуулаа. Үр шимийг хүртсэн шаргуу зүтгэл бүрийн төлөө баярлалаа. Оролцогчдод ч, зохион байгуулагчдад ч ирэх үр шим нь асар их бөгөөд Бурханлаг дотоодын болон биет байдлаар ч харагдана! Олон хүн хурлыг болон энэ хурлын бүх зүйлийг тайван таашааж, сонсож, гайхалтай энерги, Эргэн Нэгдсэн Хамгийн Хүчирхэг Гурвалын асар их Хүчийг мэдэрч сэрсэн. Энэ үйлс хэрхэн урам зориг өгч, гэтлэхэд тусалдаг болохыг та нар мэдэж байгаа гэж найдаж байна. Эдгээр сүнснүүд хэр их талархаж байгааг бодоход нулимс урсаж байна. Та бүхэн болон Коста Рикагийн сайхан сэтгэлт ард түмэн Бурханы Гэрэлд үүрд адислагдах болтугай. Бүгдэд нь хайртай шүү гэж Бурханы Нэрийн өмнөөс хэлье. Чанга тэвэрье, Хайртай шүү, Хайртай.”











