Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Бид, хэн ч анзаардаггүй, мартагдсан байдалд зовж шаналж буй тусламжгүй нэгнийг халамжлахад Бурхан ямагт талархдаг, учир нь Түүний хувьд хэн ч үл танигдах нэгэн биш байдаг.

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Ау Лак буюу Вьетнамаас Лан Чи-гийн аулак (вьетнам) хэлээр ирүүлсэн сэтгэлийн үгийг олон хэлний хадмал орчуулгатайгаар одоо хүргэж байна:

Хайрт, Хамгаас Хүндэт Их Багш аа, бид Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Тандаа бишрэл хүндэтгэлтэйгээр мэхийж, гүн талархлаа илэрхийлэн, мөн хайр энэрэл, амар амгалангийн замд биднийг үргэлж гэрэлтүүлж, чиглүүлж ирсэн Эргэн Нэгдсэн Хамгаас Хүчирхэг Гуравт чин сэтгэлээсээ талархаж байна. Их Багш аа, Таны хязгааргүй Хайраас бид хамаг төрөлтнийг хайрлах нь бодит, тодорхой үйлдлээр илэрхийлэгдэх ёстойг мэдэж авлаа.

Энэхүү сургаалаас урам зориг авч, 2024 онд Ау Лак (Вьетнам) дахь цөөн тооны манай бясалгагчдын бүлэг улс орон даяар амьтан-хүмүүсийг аврах байруудыг дэмжих зорилгоор веган бүлэг байгуулан нэгдсэн. Энэ аялалд бид одоогийн байдлаар 1,300 гаруй нохой-хүн тэжээдэг Сан Ня Нью Чо аврах байртай хамтран ажиллах завшааныг олсон. Хамгаалах байрны ажилтнууд хүнд хэцүү нөхцөлд ямар их хичээнгүй ажиллаж байгааг хараад, манай баг хамгаалах байртай гар нийлэн хамтарч ажиллан, нөхцөл байдлыг сайжруулж, ингэснээр нохой-хүмүүс аюулгүй, цэвэрхэн, баяртай амьдрах боломжтой боллоо. Мөн бид хамгаалах байртай хамтран ажиллаж, зөвхөн хүний материаллаг хэрэгцээг хангах зорилгоор морь-хүмүүсийн ясны цавуу хийхээр худалдаалагдаж байсан гэм зэмгүй цагаан морь хүмүүсийг аварсан.

Үүнээс гадна, өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай веган бүлэг Тай Нины веган нохой, муур аврах байртай хамтран 100 гаруй нохой-хүмүүсийг нядалгааны газар руу ачигдах эрсдэлээс аварсан. Одоогийн байдлаар тус хамгаалах байр нь ойролцоогоор 300 нохой-хүн асардаг бөгөөд бүгдийг нь веган хоол хүнстэй өсгөж, хайр халамж, энэрэнгүй сэтгэлээр тойруулан асарч байна.

Эдгээр туршлагаар дамжуулан бид нэг зүйл ойлгосон нь амьтан-хүмүүс маань дэлхийд хайр, адислал авчирдаг атал гудамжинд тэнүүчлэх эсвэл нядалгааны газарт зарагддаг нь зөвхөн хүний ашиг тусын төлөө юм. Бид амьтан-хүмүүсийн зовлонг улам гүнзгий мэдэрч байгаа бөгөөд илүү олон амьтан-хүмүүсийг хамгаалахын тулд аврах байруудтай хамтран ажилласаар байхыг хүсэж байна.

Хайрт, Хүндэт Их Багш аа, бидэнд энэрэнгүй сэтгэлийн үрийг тарьж, хамаг төрөлтний төлөө хайраар амьдарч, үйлдэх урам зориг өгсөнд, мөн Веган Дэлхий – Энх тайван Дэлхийг цогцлооход бага ч гэсэн хувь нэмэр оруулах боломжийг бидэнд олгосонд Тань чин сэтгэлээсээ талархаж байна. Танд үргэлжийн эрүүл энх, амар амгаланг даруухнаар хүсэн ерөөе. Шавь Лан Чи Ау Лак (Вьетнам) улсаас

Ачлал буянт Лан Чи, сэтгэлийн үгэнд тань баярлалаа. Их Багш танд гэгээрүүлэгч хариу өгч байна:

“Тусархаг Лан Чи ба багийнханд, энэрэнгүй үйлсийг тань уншаад сэтгэл хөдөллөө. Хүмүүс хайраа үйлдэл болгож байгааг сонсоход үргэлж урам зориг авдаг. Манай дэлхийд ийм төрлийн сэтгэлгээ маш их хэрэгтэй тул, үүнийг зүрх сэтгэлдээ хүлээн авч, энэ гараг дээрх хүнд зовлон амсаж буй олон мартагдсан төрөлтнүүдийн амьдралд эерэг өөрчлөлт авчирч байгаа та бүхэнд баярлалаа. Бид, хэн ч анзаардаггүй, мартагдсан байдалд зовж шаналж буй тусламжгүй нэгнийг халамжлахад Бурхан ямагт талархдаг, учир нь Түүний хувьд хэн ч үл танигдах нэгэн биш байдаг. Тэр, Орчлонгийн бүх шаналлыг мэддэг бөгөөд тусламж хэрэгтэй бүхнийг, ялангуяа ийм хатуу ширүүн, харгис хандлагад өртөж буй амьтан-хүмүүсийг асрахын тулд биднийг Түүний гар, хөл болж анхаарал тавихад итгэж, найддаг.

Бурханы хүслээр хамаг төрөлтөн хайрлагдаж, халамжлагдах өдөр удахгүй ирнэ гэж найдаж байна. Та болон таны хайртай Ау Лак (Вьетнам)-ын элэг нэгт иргэд Бурханы өдөр бүр бэлдсэн олон гайхамшгийг мэдрэх болтугай. Миний Хайр дэлхийд туслахын тулд таны хийж буй бүх зүйлд, таныг үргэлж дэмжиж байдаг.”

(Тэмдэглэл: дашрамд нь хэлэхэд, Хүндэт Лан Чи, та илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадах уу? Ингэснээр бид эдгээр төвүүдэд хандив илгээх боломжтой болно. Баярлалаа.
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2026-05-03
309 Үзсэн
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-05-03
673 Үзсэн
Онцлох мэдээ
2026-05-02
705 Үзсэн
34:18

Онцлох мэдээ

2026-05-02   1 Үзсэн
Онцлох мэдээ
2026-05-02
1 Үзсэн
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н дуу, хөгжим, яруу найргийн бүтээлүүд
2026-05-02
569 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах