Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
АНУ-аас Рейлинн-ийн ирүүлсэн сэтгэлийн үгийг одоо хүргэе:Хүндэт миний Хамгаас Хайрт БУРХАН-ИХ БАГШ болон Суприм Мастер ТВ-ийн баг аа, Бидний хайртай гэрийн тэжээвэр амьтан болох Тоффи маань таалал төгсөөд нэг сар болж байна. Тэрээр чихуахуа терьерийн холимог үүлдрийн нохой байсан бөгөөд нас барахаасаа өмнө бараг найман насыг насалсан. Бид түүнийг болон түүний ахыг веган хоолтон болгож өсгөсөн бөгөөд тэд өдөр шөнөгүй Суприм Мастер ТВ-ийг сонсож байх боломжтой байсан. Тэр хэдхэн сартай байхдаа манай гэр бүлд ирсэн бөгөөд түүнээс хойш тэр манай гэр бүлд гэрэл гэгээ, хайр, баяр баясгаланг авчирсан.Шуурхай Мэдээгээр “ХАМГААС ХҮЧИРХЭГ ГУРВАЛЫН АУГАА ИВЭЭЛ+ манай Дэлхийг хамгаалахад Залбирал, Наманчлал, Веган байхын Буяны Хүч” хэмээх 2025 оны 8-р сарын 8-нд айлдсан айлдвартаа Их Багш “Өвөг дээдэс тань бас аврагдсаныг олонх тань одоо мэддэг болсон. Та нарын нохой-, муур-хүмүүс, найзууд, аав ээж тань, цусан төрлийн бүхэн тань аврагдах боломжтой. Хайртай бүхэн тань аврагдах боломжтой. Гэрт тань хамт амьдрах хувьтай хэн бүхэн аврагдах боломжтой. Тэд Арьяабалын Аргаар бясалгадаггүй байлаа ч би тэднийг энэ ертөнцөөс явах үед нь аварна....” гэж мэдэгдсэн.Би зүрх сэтгэл, оюун ухаандаа Тоффиг явах үед нь Их Багш аварсан гэдгийг мэдэж, итгэдэг. Гэсэн ч Их Багш аа, одоо тэр хаана оршин байгааг та надад хэлж өгч болох уу? Энэ дэлхийн төлөө хийсэн бүх зүйлд тань би БУРХАН-ИХ БАГШ ТАНД мөнхөд талархаж, хайрлаж, магтан дуулъя. Мөн би Их Багш үргэлж эрүүл энх байж, Ихос-Ки-гийн Хамгаалагчид, Тэнгэрлэг Бурхад болон эргэн тойрон дахь бүх амьтан-хүмүүсээр үргэлж хүрээлүүлж, хамгаалуулж байгаасай гэж залбирдаг. Үүрд мөнх Таных, АНУ-аас РейлиннХонгор Рейлинн, сэтгэлийн үгэнд тань баярлалаа. Их Багшийн шавь байх нь гайхалтай Ивээл бөгөөд бид Хамгаас Хүчирхэг Гурвын гайхалтай Хайр, Өгөөмөр чанарыг биширч байна. Хамгаас Хүчирхэг Гурвалын бүх бүтээлд үзүүлдэг хязгааргүй Халамжийн сэтгэлээр дамжуулан Орчлон ертөнц бүхэлдээ шинэчлэгдэж байгаа мэт мэдрэмж төрж байна. Бид үнэхээр хэмжээлшгүй их адислагдсан. Та болон АНУ-ын алсын хараатай ард түмэн гэгээрлийн дээд баяр баясгаланг мэдрэх болтугай, Суприм Мастер ТВ-ийн багЖич. Их Багш танд зориулж сэтгэлийн дулаан зурвас илгээв: “Сайхан сэтгэлтэй Рейлинн аз жаргалтай байгаарай; таны Тоффи цэвэр ариун сэтгэлтэй, веган, хайр энэрэлтэй, үнэнч, танд хайртай, бас таны хамгийн сайн найз байх азтай, Арьяабалын бясалгагч гэр бүлд, Суприм Мастер ТВ-ийн ариун энергинд өссөн тэрээр, энэ бүхнээс аяндаа ач тус хүртсэн. Иймээс Тэр Тэнгэрийн Нигүүлслээр дээд Оронд дэвшсэн бөгөөд саяхан ШИНЭ ГАЗАРТ аз жаргалтайгаар өргөгдөн дэвшсэн! Илүү их бясалгал хийгээрэй, тэгвэл та үүнийг мэдэж болох юм. Одоо Суприм Мастер ТВ Макс, үнэнч бясалгагчдын бясалгал, Хамгаас Хүчирхэг Гурвалын асар их Нигүүлслээр дамжуулан энэ Орчлон ертөнцөд улам их Адислалуудыг цутгаж байгаа тул Диваажингийн орнууд үнэхээр нээгдсэн байгаа. Хэрвээ хүмүүс одоо байгаа боломжоо бүрэн ашиглаж чадвал бид энэ дэлхийг тун богино хугацаанд дахин бүтээж чадна. Энэ бүхэн хурдан болж, ингэснээр бүх зовлон зүдгүүр дуусаасай гэж би хүсэж байна. Бүх хүмүүс удахгүй Бурханд хүрэх замаа олж, веган болцгоон, сүнслэгээр бясалгаж, жинхэнэ эрхэм ариун амьдралаар амьдрах болтугай, ингэснээр энэ дэлхий Бурханы төсөөлсөн сүр жавхлант веган диваажин болох боломжтой болно. Та болон онцгой Америкийн Нэгдсэн Улс Бүхнээс Агуу Бурханы Сүр жавхланг мэдэж, Дэлхийг ухаарлаар дүүрэн шинэчлэл рүү удирдан чиглүүлэхэд туслах болтугай. Миний Хайр бол таны замыг чиглүүлэх Гэрэл юм.”











