Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Учрал бүр дэх Их Багшийн Хайр, Билиг ухаан” айлдварын 12-ын 10-р хэсгээр

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Та сэтгэл хангалуун байна уу? Үгүй бол та дахин асууж болно. (Танд баярлалаа.) За, зүгээр ээ. Тиймээс... Би танд илүү сайн ойлгоход туслах нэг зүйл хэлье. Жишээлбэл, манай дэлхий урьд нь маш энгийн байгаагүй гэж үү? Бид агуйд амьдарч, (амьтан-хүн)-ий махыг түүхий иддэг байсан гэх мэт. Бид хэрхэн гал гаргахаа ч мэддэггүй байсан. Бидэнд ямар ч багаж хэрэгсэл байгаагүй, дараа нь аажмаар, илүү олон гэгээрсэн Их Багш нар энэ дэлхийд ирсэн. Эзэн Бурхан Есүс Христээс өмнө олон гэгээрсэн Их Багш нар байсан. Шагжамуни Буддагаас өмнө ч бас олон гэгээрсэн Их Багш нар байсан. Тэд аажим аажмаар нэг нэгээрээ ирсэн. Хэдийгээр Тэд хүн бүртэй ярих гэж дэлхийг тойрон аялаагүй ч гэсэн, түүнээс үл хамааран, Тэд хаана ч ярьсан, дэлхий тэр чигээрээ хэлбэлздэг байв... Тэрхүү хэлбэлзэл тархан түгдэг байв. Тийм ч учраас дэлхий бүхэлдээ мэдэх болно. Ийм байдлаар манай дэлхий улам бүр хөгжиж байна. Та үүнийг харж чадна, тийм үү? Тэгэхээр өнөөгийн бидний дэлхий хоёр, гурван мянган жилийн өмнөхөөс хамаагүй илүү үзэсгэлэнтэй, тохь тухтай болжээ. Тийм.

Одоо надаас: “Их Багш ямар утгагүй юм яриад байгаа юм бэ? Түүний энд ярьж байгааг Сомали дахь хүмүүс яаж сонсох юм вэ?” гэж битгий асуугаарай. Хэрэв Би тантай энд утсаар ярих юм бол, та намайг сонсож чадах уу? Та намайг Тайваньд (Формоса) сонсож чадах уу? Тийм ээ! За. Утас гэж юу вэ? Энэ бол намайг энд ярьж байхад тэнд ч бас сонсох боломжтой гэдгийг батлах нэгэн төрлийн материаллаг хэрэгсэл юм. Хэрэв утаснууд байхгүй бол, та сонсох боломжгүй байсан. Би энд ярьж байна, та намайг Тайваньд (Формоса) сонсох боломжтой. Азаар бид одоо утастай болсон. Одоо та ойлголоо. Та Сомали дахь хүмүүс намайг сонсохгүй гэж хэлж болохгүй. Бидний сүнсэнд утас хэрэггүй. Энэ утас дэлхий даяар намайг сонсож чадна гэдгийг тодорхой харуулж байна. Мөн хиймэл дагуулууд байдаг. Америкчууд Сар руу явахад бид эндээс тэдэнтэй холбогдож чадаж байсан. Тэр хэрэгслийн ачаар тэр биднийг сонсож чаддаг байсныг та мэднэ. Яагаад тэр вэ? Учир нь бидний энэ дуу хоолой Орчлон ертөнц даяар хэлбэлзэж чаддаг! Тиймээс бидний бие, хэл болон сэтгэл санаа маш цэвэр, үзэсгэлэнтэй, ариун байх ёстой. Тийм учраас Би та нарт сахил сахь гэж хэлдэг - “алж болохгүй, (амьтан-хүний) махыг идэж болохгүй” гэж хэлдэг. Учир нь бид нэг юм. Бид юу ч хийсэн бүх Орчлон ертөнц үүнийг харж чадна.

За. Утсаа хараад л та мэдэх болно. Та тэндээс миний дууг сонсох боломжтой. Яагаад? Энэ нь кабелиас болоогүй юм. Миний дуу хоолойг түүгээр дамжуулах боломжтой учраас тэр. Кабель бол зүгээр л дамжуулах хэрэгсэл юм. Энэ нь таны чихэнд дамжуулж чадна. Эс бөгөөс хэдхэн кабелиар зөвхөн тав зургаахан хүмүүс сонсож чадна. Тиймээс, телевизтэй адил, эсвэл телевиз эсвэл радио станцуудтай адил эдгээрээр дамжуулан түүнийг сая сая, бүр тэрбум хүн сонсож, үзэж чадна. Энэ нь миний хэлж байгаа зүйл зөв болохыг харуулж байна. Сомали, Орос - хаа сайгүй - энд миний юу хэлж байгааг сонсож чадна. Тэдний зөвхөн чих биш, харин сүнснүүд нь сонсдог. За, хэрэв бид үүний дууг нь өсгөн, оюун ухаанд нь сонсгож, чихэнд нь тод сонсгохыг хүсэж байвал, бид телевиз эсвэл утас ашигладаг. Гэхдээ дуу хоолой анхнаасаа л байсан. Үгүй бол, утас яаж миний дуу хоолойг барьж чадах юм бэ? Тэгэхээр энэ нь шинжлэх ухааны баримтын хувьд хангалттай юу? Өөр асуулт байна уу? Тийм ээ, сайн байна.

(Их Багш аа, би дахиад нэг асуулт асууж болох уу?) Мэдээж. Хятадууд та нарт маш их асуулт байдаг. Хятадууд бол асуулт асуухдаа мэргэжилтнүүд. Асуу. За. (Буддын шашны талаар миний мэдэхээр Буддын шашинд “сүнс” гэсэн үг байдаггүй.) Та яагаад “сүнс” гэсэн нэр томьёог ашиглах ёстой гэж? Хэрэв та үүнийг ашиглахыг хүсэхгүй байгаа бол, энэ нь хамаагүй. (Тийм. Христийн шашинд тэд ихэвчлэн “сүнс” гэдэг үгийг ашигладаг.) Дараа нь… (Тэд “сүнс” гэдэг үгийг ашигладаг.)

(Таны харах өнцгөөс, Таны итгэл үнэмшлийн байр сууриас харахад, Буддизм, Христийн шашин хоёрын хооронд ялгаа байхгүй гэж үү?) Ялгаагүй. Та тэр шилийг “шуэй” гэж нэрлэе гэж бодъё, Би үүнийг “ус” гэж нэрлэе – Энэ болж байна уу? Мэдээж та үүнийг Хятадаар “шуэй” гэж нэрлээд дассан. (Гэхдээ шашны итгэл үнэмшил маш өөр байдаг.) Адилхан. Адилхан. (Учир нь Христийн шашинд тэд ... гэж хэлдэг) Би танд хэлье. Та санскрит хэл сураагүй болохоор ингэж боддог юм. Буддын шашинд, үүнийг Санскрит хэлээр “Атма” гэж бичдэг. “Атма” гэдэг нь сүнс гэсэн утгатай. Хятад хэлээр үүнийг “сүнс” гэж орчуулдаг. Ойлгож байна уу? Атма. (Сүнсний ухамсар.) Сүнс. Үгүй. “Сүнсний ухамсар” биш. Тийм ч учраас тэд “Махатма” гэж бичсэн, энэ нь “агуу сүнс” гэсэн утгатай.

(Христийн шашинд аврагдахын тулд Бурханд найдах ёстой гэж хэлдэг.) Тийм. (Тийм биш гэж үү?) Тийм. (Гэхдээ Буддын шашинд яг одоо Таны хэлсэнчлэн бид өөрсдийн хүчинд найдах ёстой.) “Таны өөрийн хүч” бол Та өөрөө ба энэ нь Бурхан юм. Бурхан бол биднийх… бидний Жинхэнэ Мөн чанар. Бид Бурханаас үүсэлтэй. (Тийм. Гэхдээ Христийн шашинд олон зан үйл байдаг.) Мэдээжийн хэрэг… (Тиймээс бид мөргөж, залбирах ёстой.) Тиймээ. (Залбирах хэрэгтэй.) Тийм ээ. (энэ нь үнэхээр гаднын хүчинд найддаг, учир нь энэ бол багш болон үйлчлэгч нарын харилцаа юм.) Би таны юу хэлж байгааг мэдэж байна. Тэгэхээр би танаас асууя: Буддын багш тань бас таныг Буддад мөргөхийн тулд сүм хийдүүдэд очиж мөргө гэж хэлдэггүй гэж үү? Үүнтэй адил зүйл. Та очиж, Буддад мөргөж, адислал гуйдаг. Хоёулаа буруу.

Та өөртөө залбирах ёстой; Та сүм эсвэл хийд рүү явах шаардлагагүй. Харин одоо та Надаар үүнийг хэлүүлэх гэж шахаж байгаа үед, тэд Намайг загнаж, Намайг тэрсүүд үзэлтэн! гэж хэлэх болно. Тэгээд тэд намайг буруу ярьж байна гэж хэлэх болно. Чухамдаа Шагжамуни Будда Будда болох гэж хийдэд очоогүй, [Эзэн] Есүс Христ Бурхантай харилцахын тулд сүм бариагүй. Тэднийг Бурхан болсны дараа л хүмүүс тэдгээр дурсгалын танхимуудыг барьж, дараа нь бүгд өдөржин цуглардаг болсон ... Дараа нь улам олон зан үйл мөн улам олон залбирал. Үнэн хэрэгтээ [Эзэн] Есүс Христ амьд байхдаа, эдгээр зүйлийг хийдэг байгаагүй. Шагжамуни Будда, миний уншсан сударт өгүүлснээр бидэнд хандан, Түүнд мөргө эсвэл хүж асаа гэж хэлээгүй. Үгүй. Эдгээр зүйлсийг бид л бүтээсэн.

(Их Багш аа, энэ тал дээр би Тантай санал нэг байна. Учир нь би бас мөргөл үйлддэггүй.) Аа! Гайхалтай. Тэгвэл, та яагаад надад асуудал үүсгээд байгаа юм бэ? (Учир нь би бас адислагдсан шагналуудыг хүсдэггүй.) Энэ бол гайхалтай, та бол гайхалтай! Тэр аль хэдийн гэгээрчихсэн ба тэр тэдгээр бүхий л тэнэг асуултуудыг надаас асуусаар л байна. Гэхдээ би таныг бусдын төлөө асууж байгааг мэдэж байна. Тийм үү? Тиймээ. (Учир нь бидний гэгээрэхийг хүсэж байгаа хамгийн том шалтгаан бол зовлонгийн далай болох төрөлт ба үхлийн хүрднээс ангижирна гэсэн найдлага юм гэж би боддог.) Тийм, тийм, тийм. (Тиймээс адислагдсан шагналуудыг хүсэх нь мөнхийн итгэлийн зүйл биш юм.) Тиймээ. Зүгээр л өчүүхэн зүйл. Түүнээс гадна, эдгээр адислагдсан шагналуудыг хүртэхийн тулд, та эргэн ирж, дахин төрөх ёстой болдог. Тийм биш гэж үү? Тиймээ. Одоо та бүгдийг ойлгож байна. (Үгүй. Би Их Багшаас илүү сайн зүйл сонсож магадгүй гэж бодож байсан.) Тиймээ. Таны сая хэлсэн зүйлсээс илүү сайн зүйлс бол зовлонгийн далайгаас ангижрах явдал юм. Хэрэв та үүнийг хайж байгаа бол бид ёстой ... Өөрийн Жинхэнэ Мөн чанарыг ухаарахаас өөр арга байхгүй.

(Тэгвэл бид “огоорол”-ыг хэрхэн харах ёстой вэ?) Юуг, хонгор минь? (Огоорол – зовлонг таньж, түүнээс татгалзах. (Энэ ертөнцөөс залхаж, орхих гэсэн үг.) Гэгээрснийхээ дараа бид дэлхийг үзэн ядахгүй, гэхдээ бид түүнтэй зууралдахгүй. Бид төвийг сахисан байх болно. Бид хийх ёстой зүйлээ хийдэг- бид өлсөх үедээ хооллодог; ядарсан үедээ бид унтдаг; хэрэв бид мөнгөгүй болбол, бид мөнгө олохоор явдаг. Гэхдээ дотооддоо, бидэнд мөнгө, унтах, идэх эсвэл үр хүүхэд, эхнэр нөхөр, хамаатан садан эсвэл найз нөхөдтэй ямар ч холбоогүй өөр зүйл байдаг. Үүнийг л бид хүсэж байна. Төрөл төрөлдөө энэ нь бидэнтэй хамт байдаг. Бидэнд энэ нь аль хэдийнээ анхнаасаа байсан бөгөөд энэ нь бидний бүрэн чөлөөлөгдсөн, Жинхэнэ Би. Тэгээд ч бидэнд юу ч хэрэггүй гэдгийг бид тодорхой мэддэг. Тийм ээ, бид үүнийг олсныхоо дараа зовлонгийн далайгаас чөлөөлөгддөг. Үнэндээ, бид анхнаасаа чөлөөлөгдсөн байсан. Та үүнийг ойлгож байгааг би мэднэ. Зүгээр дээ.

(Хэрэв бид эцэг эх, эхнэр, нөхөр эсвэл хүүхдүүд болон бусад бүх хүмүүстэй ямар ч холбоогүй бол, бидний зүрх ганцаардмал зүрх болно гэсэн үг үү?) Үгүй! Би таны сэтгэл хөдлөл болон харилцааны тухай биш, харин таны Жинхэнэ Би-гийн тухай ярьж байна. Ялгаа байхгүй та эцэг эхдээ хайртай хэвээрээ - энэ бол сэтгэл хөдлөл юм. Таны энэ хэсэг нь таны Жинхэнэ Би-гээс өөр юм. Миний юу хэлснийг ойлгов уу? Жинхэнэ Би бүх зүйлийг агуулдаг. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр та өөрийнхөө Жинхэнэ Би-г олж мэдсэнийхээ дараа эцэг эхгүйгээр, ямар ч мөнгөгүйгээр, эсвэл ямар ч харилцаагүй байсан ч та түүнийгээ алдахгүй. Та аз жаргалтай хэвээр л байх болно. Та өөрийгөө жинхэнээсээ хэн болохыг ойлгож мөн мэдсээр байх болно. Би үүнийг л хэлэх гэсэн юм. Гэгээрсэн хойноо бүх харилцаагаа тасална гэж би хэлээгүй. Үгүй! Яаж ингэж болсон юм бэ? Манай энд байгаа хүмүүс одоо ч гэр бүлтэй, хүүхдүүдтэй хэвээр байна.

Би юу хэлэх гээд байна вэ гэвэл Би бол бидэнд байгаа бүх зүйлээс дээгүүр, бүх хил хязгаар, бүх материаллаг эд хөрөнгө, дэлхийн бүх харилцаанаас дээгүүр байдаг. Тиймээс, хүн найз залуугүй, гэрлээгүй, хүүхэдгүй байсан ч тэр эрэгтэй эсвэл тэр эмэгтэй одоо ч гэсэн гэгээрсэн бас ялгаагүй аз жаргалтай байж болно. Хүн аз жаргалтай байхын тулд эд хөрөнгө, үр хүүхэд, эхнэр нөхөртөө найдах шаардлагагүй. Би үүнийг л хэлэх гэсэн юм. Харилцаатай байх нь зүгээр. Гэгээрсэн хойноо та бүгдийг тасална гэсэн утгаар би хэлээгүй. Эс бөгөөс, та амьдралаа яах вэ? Та илүү сайн мөн илүү гүнзгий ойлгож байна гэж Би бодож байна.

(Тэгэхээр Их Багш аа, та мэдрэхүйт төрөлтнүүдтэй үүсгэсэн үйлийн үрийн барилдлагын талаар ямар үзэл санаатай байна вэ?) Амьтдын талаарх миний үзэл бодол? (Мэдрэхүйт төрөлтнүүдтэй үүсгэсэн барилдлага.) Юу гэсэн үг вэ? (Хамаг төрөлтнүүдтэй үүсгэсэн барилдлага. Барилдлага. Хүмүүсийн хоорондын харилцаа.) Та миний тэдэнтэй харьцах харьцааг эсвэл тэдний Жинхэнэ Би-тэй нь харьцах харьцааг хэлж байна уу? (Энэ дэлхий дээрх хүмүүсийн хоорондын барилдлагын талаар Та ямар үзэл бодолтой байна вэ?) (Жишээ нь миний аавтайгаа бий болсон барилдлагын байдал.) Би ойлгож байна. (Ээжтэйгээ эсвэл Их Багштай бий болсон миний барилдлага. Ангийнхан болон найзуудтайгаа харилцах миний харилцаа.) Үүнийг та нар бүгд мэднэ. Энэ нь өмнөх төрлийн үйлийн үртэй холбоотой ... (Үйлийн үрийн нөлөө.) Тийм, тийм, тийм. Өнгөрсөн амьдралууд. Жишээлбэл, та өмнө нь бие биедээ маш их санаа тавьдаг байсан, эсвэл... Хэдийгээр та маш дотно найзууд байсан ч, бие биедээ маш их тусалж мөн бие биеэ халамжилдаг байсан. Дараагийн амьдралдаа та эцэг эх болон үр хүүхэд, ээж болон хүү эсвэл эхнэр нөхөр болон буцаж ирж магадгүй юм. Юу? (Тэгэхээр үүнийг үйлийн үрийн хуримтлал гэж нэрлэдэг үү?) Тийм, тийм, тийм. Үйлийн үр нь хуримтлагдаж, үргэлжлэн сунжирсаар байдаг. (Энэ нь таны дотоод, төрөлхийн чиг хандлагыг дагаж, хуримтлагддаг. Тийм, тийм, тийм. Гэхдээ энэ нь бидний Жинхэнэ Мөн чанартай ямар ч хамаагүй. (Тийм байна, Их Багш аа.) Тийм ч их биш.

(Үйлийн үр нь бидний зүрх сэтгэлтэй холбоотой юу? Холбоогүй юу?) Би бидний Жинхэнэ Мөн чанарыг хэлж байна. (Жинхэнэ зүрх.) Анхны байдлаараа Энэ нь юутай ч холбоогүй, учир нь Энэ нь бүх л Орчлон ертөнцтэй холбогдсон. Угаасаа бид ганцаараа л байдаг. Тэгээд би аавтай, ээжтэй ... Уг нь бид бүгд нэг байсан. Энэхүү хуурмаг ертөнцөд орсны дараа, бид хувь хүн болж, тус бүр нь нэртэй мөн гэр бүлтэй болсон. Багаасаа л хүмүүст та “Хатагтай Ван” гэдгээрээ танигдсан байсан. Та төрсөн, өссөн, мөн та тодорхой нөхцөл байдалд хязгаарлагдсан бөгөөд та өөрийгөө ийм л гэж таньсан.

(Тэгвэл бид төрөлтнүүдтэй холбоотой эдгээр барилдлагуудаас салж чадахгүй бол, төрөлт үхлийн зовлонт далайд төрөл арилжсаар байх уу?) Мэдээж хэрэг, мэдээж хэрэг. Тийм учраас л бид гэгээрэх ёстой, бид үүнийг гүнзгий ойлгох ёстой. Бид Нэг гэдгийг, бид энэ бие биш гэдгийг. Тийм ч учраас бид гэгээрч, Орчлон ертөнцтэй нэгдмэл байдаг Өөрийн Агуу Мөн чанар, бидний Өөрсдийн Би-гээ таньж мэдэх ёстой. Энэ бол миний үүрэг хариуцлага.

(Тэгвэл, бусад төрөлтнүүдтэй үүсгэсэн барилдлагын тухайд, бид бусадтай барилдлага үүсгэх ёстой гэж Та бодож байна уу?) Энэ аль хэдийн үүсгэгдсэн байсан. Та яагаад бид “ёстой” гэж хэлэв? Бид хаана ч явсан үргэлж аяндаа барилдлага үүсгэж явдаг. Жишээлбэл, та энэ ертөнцөд унахдаа, юу хийхийг хүсэж байгаагаас үл хамааран эцэг эхтэй болох нь гарцаагүй. Над шиг, Шагжамуни Будда шиг, бусадтай адил - бид үүнийг хүссэн эсвэл хүсээгүй хамаагүй. Энэ жүжиг, энэ тоглоомыг тоглохын тулд энэ хуурмаг ертөнцөд ирэхэд барилдлагууд тэнд байдаг. Гэхдээ ийм барилдлагатай байх нь барилдлагагүй байхтай адил юм.

Гэгээрсэн хүний хувьд, барилдлагатай байх эсвэл барилдлагагүй байх нь адилхан. Гэгээрээгүй хүнд аав болон ээж хоёр л байдаг. Тэд байхгүй бол, тэр үхэх болно. Хайртай хүн нь байхгүй бол, тэр үхтлээ уйлж эсвэл амиа хорлох болно. Гэгээрсэн хүний хувьд юмтай байх, байхгүй байх нь адилхан. Хэрэв тэнд барилдлага байгаа бол, жүжигт өөрийнхөө дүрдээ тогло. Энэ бол зүгээр л дүр. Ингээд л болоо. Үүнийг тайлбарлахад амаргүй. Би танд үүнийг тайлбарлах үедээ үүнийг бүрэн ойлгож байна, харин та ойлгохгүй байх гэж айж байна. Би үүнийг маш сайн ойлгож, юу ярьж байгаагаа мэдэж байна. Би үүнийг маш тодорхой харж байна.

Photo Caption: Сорилтын дунд өсөх нь илүү хүчтэй болгодог

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (10/12)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Багш шавийн шүтэлцээ
2025-08-08
429 Үзсэн
37:45
Онцлох мэдээ
2025-08-07
1 Үзсэн
Нэвтрүүлэг
2025-08-07
1 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2025-08-07
794 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд