Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Веган амьдралын хэв маягийг сурталчилдаг эмнэлгийн мэргэжилтний бүлэг болох Веже Доктор нь "Дэлхийн шашны хоолны дэглэмийн талаарх семинар" нэртэй өвөрмөц уулзалт зохион байгуулж байна. 2025 оны 6-р сарын 28-ны бямба гарагт Дэгүгийн Ловин Хат ресторанд зохион байгуулагдах үнэгүй арга хэмжээ нь Буддын шашин, Христийн шашин, Исламын шашин, Солонгосын уугуул шашин болох Вон Буддизм, Чондоизмын хоолны тухай сургаалуудыг судлах болно. Семинарт мөн шашны хоолны дэглэмийн талаар мэдлэгтэй илтгэгчид оролцож, хооллох орчин үеийн арга, эрүүл мэнд, байгаль орчин, амьтан-хүн, оюун санааны сайн сайхан байдалд үзүүлэх нөлөөний талаар санаа зовоосон асуудлыг хөндөх болно. Веже Доктор нь оролцогчдод нэмэлт веган хоол идүүлэхийн зэрэгцээ хоолны талаарх эртний сургаалыг дахин нээхэд нь туслахыг эрмэлздэг. Веже Доктор багт, веган хооллолтыг сурталчилж буйд нь гурвантаа баяр хүргэе. Диваажингийн Ачлал буянаар, танай семинар Солонгосын чин сэтгэлтэй ард түмэнд веган хооллоход нь урам зориг өгөх болтугай.