“Би БОГТ (Биеэ Орхин Гарах Туршлага) туршлагаараа ДОМЭ буюу хаалт, бүрхүүлийг харсан. Дариус Ж.Райт Амьдрал ба Чанагуух YouTube суваг – 2025 оны 4-р сарын 8 : Сансар бол бидэнд сансрын орон зай гэж юу болохыг хэлж, ойлгуулсан шиг биш. Тэдний хэлсэн, ойлгуулсан зүйлсийн ямар ч зүйл нь тэр утгаараа үнэн зөв бус юм. Гадаа байхад, гаднаасаа үнэхээр яг ийм харагддаг. Тийм учраас л би үүнийг нэгтгэсэн. Тэгэхээр та энэ газрыг гаднаас нь хараад, энд байгаа хүмүүсийг зүгээр л сүнснүүд гэж хэлье гэж хэлж болно. Мөн та хавтгай дээрх тэнгэр огторгуйд байна. Бас танд бүтэц, зохион байгуулалт бий. Бидний оршин байгаа газар бол тогтсон байрлалтай бөгөөд хөдөлгөөнгүй. Мөн танд энд эсвэл энэ дэлхий дээрх амьдралд сүнсний хүсэлд үндэслэсэн бүтээгдсэн бусад бүх бүтээлийн орон зай, газрууд бий. Бүх л төрлийн янзын бүрийн бүтцүүд болон хоорондоо ялгаатай ертөнцүүд Гэвч бидний оршиж буй энэхүү ертөнц, бүтэц нь иймэрхүү харагдаж байна. Тэгээд та Библиэс тэд хэрхэн тайлбарласан талаар харах үед “Дээрх ус, уснаас тусгаарлагдсан ус,” “Бурхан дэлхийн царцдасыг бүтээж, бий болгосон” гэж хэлж, тайлбарласан байдаг. Энэ үнэхээр үнэн.
Гэхдээ нөгөө талыг нь хараагүй болоод тэр. Тэд талыг нь л харуулсан бололтой. Тэгээд л нөгөө тал нь түүний билгийн мэлмийд харагдаагүй учраас тэр талыг нь харж л дээ. Магадгүй бид ихэвчлэн Дэлхийн нэг талд нь амьдардаг болохоор тэр байх. Нөгөө талд нь бусад хүмүүс амьдардаг. Эсвэл магадгүй зарим хүмүүс яагаад ч юм бүтэн зургаар нь харж чаддаггүй. Зарим далдыг харагч бүтэн зургаар нь тэр бүр харж чаддаггүй.Баба Ванга хүртэл нэгэн зөгнөлдөө дэлхийг Аврагч эмэгтэй гарч ирнэ гэж зөгнөсөн. Мөн энэ Аврагч эмэгтэйг дагадаг хүн тийм ч олон биш. Гэвч Баба Ванга тэр Хатагтай хаана байгааг, зан чанарын хувьд Тэрээр хэн болохыг яг таг зөгнөж чадаагүй. Далдыг харагч нар заримдаа юмсыг цаг хугацаа, орон зайны хувьд, эсвэл оршин буй газар, арьс өнгөөр нь маш тод харж чаддаг. Жишээ нь: Ноён Паркер, Хамилтон Паркер Ерөнхийлөгч Трампын тусламж авах боломжтой хэмээсэн Азын Хатагтай ямар нэгэн өнгөт арьстан эмэгтэй гэсэн. Гэвч ердөө үүнийг л хэлж чадсан. Нэрийг нь, ямар үндэстэн, оюун санааны ямар сургаал номлол хүргэдэг зэргийг тэр хэлж чадаагүй.Олон зүйл нь маш оновчтой байсан ч хэзээ ч яг нарийн хэлж чадахгүй. Зарим нь бүгдийг илчлэхээс айдаг. Нострадамус хүртэл шүү. Тэр илүү нарийн хэлдэг. Гэвч тэрээр энэ онцгой Хатагтайг тайлбарлахдаа Түүний нэр нь овгийг эргүүлсэнтэй адил байна гэсэн. Жишээ нь: Амус нь Сума болно. Гэвч тэрээр Сума гэж дурдаж зүрхлээгүй. Тэрээр Бошиглогчийн овгийг эргүүлбэл Түүний Нэр гарч ирнэ л гэсэн.Эсвэл тэр “Далайн баг ялах болно.” гэх мэт зүйл хэлсэн. Тэгэхээр тэд тийм ч тод бус толинд харсан байна. Зарим нь маш тод байсан ч хэн ч яг таг байх боломжгүй. Хүн толины өмнө зогсоод өөрийгөө хардаг шиг, тунгалаг толинд нүүр царайгаа өөрөө хараад ямар харагддагийг сайтар мэддэг шиг харж чаддаггүй.Гэсэн ч тэднийг буруутгах аргагүй, тийм үү? Олон толь яг бодитоор нь тусган харуулдаггүй. Өөрийнхөө толинд харах болгонд би их залуу, үзэсгэлэнтэй харагддаг. Гэвч тийм ч бодит биш. Учир нь толь, яадаг ч юм мэдэхгүй, магадгүй илүү дээр толь байдаг байх. Гэвч миний шатахуун түгээх станцаас авч, байнга ашигладаг олон жижиг толь миний төрхийг яг бодитоор нь харуулдаггүй. Заримдаа илүү сайхан харагдуулна. Зарим толь бүр ч дордуулж харагдуулдаг. Тэгэхээр азаас тань хамаарна. Юу ч байсан хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Заримдаа камер болон бичлэг яг таг бодит царай төрх харуулдаггүй гэх мэт. Гэхдээ зүгээр л дээ. Орчин үед хэн ч царайлаг болох боломжтой. Толь намайг царайлаг харагдуулдаг ч би өөрийгөө тийм хөөрхөн харагддаг гэж боддоггүй. Учир нь гараа гадаа харах, толинд харах хоёр өөр байдаг. Дээрээс нь үйлийн үр гээд төрөл бүрийн зүйл харагдахыг хүссэн байдлаас тань өөрөөр харагдуулдаг. Түр хүлээгээрэй, энэ дуу хураагч ажиллаж буй эсэхийг шалгаадахъя. За. Ажиллаж байна.Үйлийн үр бас хүнийг өдөр өдрөөр өөр харагдуулдаг. Зарим өдөр илүү дээр харагдавч зарим өдөр бүр дор харагддаг. Хамаагүй дээ. Бид энд удаан амьдрахгүй. Тиймээс би өөрийгөө “бүү тоо” гэсэн хандлагатай байх азтайдаа баярладаг. Өөртөө, хэрхэн харагдаж байгаадаа, би ямар харагдах ёстой гэх мэтдээ нэг их санаа зовдоггүй. Өмнө нь бол тэгдэг байсан. Мэдээж бусад бүгд шиг л харагдах байдал энэ тэрдээ анхаардаг байлаа. Тэгээд ялангуяа Их Багш болж, энэ ажлыг аваад камерт зүгээр харагдаж буй эсэхдээ анхаарна. Гэвч одоо бол аглагт амьдардаг. Энэ асуулт санаанд минь орж ирдэггүй. Би үнэхээр баяртай байгаа. Маш жаргалтай байгаа. Өнөөдөр ямар хувцас өмсөх ёстой билээ гэж санаа зовохгүй. Өнгөрсөн жилүүдэд, даяанч болох хүртлээ өмссөн бүх хувцаснуудыг бүгдийг нь өмсөх ёстой байсан. Ямар хувцас өмсөхөө сонгох эрх чөлөө надад байгаагүй. Үүнийг Диваажингийн Тааллаар яг таг удирдан захиргааддаг байсан гэж хэлж болно. Гэвч одоо би аглагт, бичлэг хийх жижиг дуу хураагчтай л байна. Хэн ч намайг харахгүй учраас би тоодоггүй. Би ахин олон нийтийн өмнө гарах эсэхээ мэдэхгүй, үүнд санаа зовох эсэхээ мэдэхгүй.Photo Caption: Ой модонд Хэн ч Зэрлэгээр урган, Сайхан, Эрх чөлөөтэй Байж Чадна!Өөрийгөө аврах ямар амархан байна вэ!! 15 цуврал лекцийн 1-р хэсгийг
2025-06-19
Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Сайн байцгаана уу? Бүгд сайн уу? Бүгд сайн байгаа гэж найдъя. Учир нь энэ өдрүүдэд сэтгэл сайхан байх амаргүй. Би ч ялгаагүй. Би та нартай найзын хувиар, дэлхийн иргэний хувиар ярилцаж, юу хийж буйгаа, сэтгэл ямар байгаагаа хэлэх гэсэн юм. Энэ өдрүүдэд амаргүй байна.Би өөрийнхөө хийж буй зарим нэг сайхан зүйлийг хэлье. Гэвч мэдээ мэдээлэл хайж, та нарт сайн мэдээ олж өгөх гэж, эрүүл мэндэд тустай зөвлөмж, эмгүйгээр хүмүүс ямар материалыг ашиглан зарим өвчнөө анагааж буй талаар ч юм уу та нарт тустай мэдээлэл сонгох үед гунигтай санагддаг. Учир нь заримдаа эм айдас төрүүлэх нь бий. Заавал ямар нэг гаж нөлөө үзүүлнэ. Тэгээд ч хүн бүр эм худалдан аваад байх мөнгөтэй биш. Дэлхийн ихэнх хүн тийм ч боломжтой биш. Хүмүүсийн бараг ихэнх нь заримдаа хувийн эмчтэй байх мөнгөгүй учраас өвчин зовууриа үл тоох ёстой болдог. Эсвэл олон улс оронд мөнгөгүй бол эмнэлэг явах эрх байдаггүй. Тийм байдаг.Эргэн тойрны амьдралыг хараад би үнэхээр гуниглах юм. Надад таалагдах юу ч байдаггүй. Хүмүүс амьдарч, хүлээн зөвшөөрч, аз жаргал, сэтгэл ханамж мэдрэх юу ч алга. Яагаад гэвэл тэд бол ердөө л энгийн иргэд. Ихэнх нь ядуурлын түвшинд байдгийг хэлэхэд харамсалтай байна. Санхүү, хүнсний хангамж, орон байр гэх мэтээр янз бүрийн салбарт олон ТББ (төрийн бус байгууллага), хувийн байгууллагууд ихээхэн тусламж үзүүлж байгаа ч хэзээ ч хангалттай байдаггүй. Мөн хүн ам толгой эргэм хурдтай өсөж буйгаас болж байна. Заримдаа би хүмүүсийн идэж байгаа хоолыг хараад, эсвэл зоогийн газарт байгаа зүйлсийг хараад бидэнд маш их хүнс хэрэгтэй байдгийг, маш их амтлагч, сайхан амттай болгох гэж хүмүүс төрөл бүрийн юм шаарддагийг анзаардаг. Манай жижигхэн гараг олон тэрбум хүнийг тэр бүхнээр яаж хангаж байдаг юм бол доо.Жишээлбэл: Би нэг удаа интернэтээр энэтхэг хүн, жинхэнэ энэтхэг хүн хоол хийж байхад урд нь өөр өөр төрлийн олон зуун амтлагч, хийсэн хоолныхоо дээрээ нэмэх төрөл бүрийн орц байгааг харсан. Зүгээр л хийж байгаа хоолондоо нэмэх их олон төрлийн амтлагч байсан. Бурхан минь, маш их харагдсан шүү. Мэдээж хоол нь баялаг, амттай болох байх. Гэвч Дэлхий яаж энэ бүхнийг хангадаг юм бол гэж би гайхаж байлаа. Ганцхан хүн, ганцхан айлд шүү дээ. Ганцхан айлд тийм олон юм хэрэг болж байна. Надад биш л дээ, надад тийм их зүйл хэрэггүй. Харин энэтхэг хоол хийхэд маш олон амтлагч, маш олон анхилуун үнэрт нунтаг амтлагч хоолондоо хийж байж үнэхээр баялаг, амттай болгодог. Гэтэл дэлхийн хүн ам улам нэмэгдсээр л байна. Олон цар тахал гарч, олон дайн дажин дэгдэж, хаа сайгүй гамшиг болсон ч дэлхийн хүн ам улам нэмэгдсээр л. Бурхан минь! Энэ нь бас миний ажилд амаргүй байдаг.Гэхдээ ядаж л саяхнаас, сүүлийн хэдэн сар, жилүүдэд гамшиг зогсолтгүй дайрах явдал, хүч, давтамж нь буурлаа. Та нар өөрсдөө харж болно. Хэрэв далдыг хардаг нүд тань нээлттэй бол тусламж байгааг олж харах болно. Хүмүүсийн далдыг харагч хэмээдэг нэг хүнийг би харсан. Үзмэрч. Тэрээр дэлхийг бүрхсэн тал бөөрөнхий бүрхүүл байгааг харсан байсан.