Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Шэйр
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2025 оны 8-р сарын 17
Герман: АНУ-ын ерөнхийлөгч Трампын дэмжсэн Германы төлөө алтернатив нам хэмээх популист нам баруун жигүүрт популизм руу чиглэж буй бусад холбоотон орнуудын санал асуулгад анх удаа тэргүүлж байна. (Фокс Ньюс)
Ерөнхийлөгч Трамптай байгуулсан сүүлийн хэлэлцээрийн хүрээнд Мексик улс АНУ-д шүүхээр шийдвэрлүүлэхээр хар тамхины картелийн гишүүн гэж сэжиглэгдэж буй 26 хүнийг албадан гаргав. (Аль Жазира)
АНУ-ын гаалийн татвартай холбоотойгоор газрын тосны үнэ буурсны улмаас Орос улс түүхий эдийн экспортын орлогоосоо 6 сарын дотор 20 гаруй тэрбум ам.доллар алдлаа. (Правда)
ЕХ Украин (Урейн)- зээлийг ы төлөхөөр царцаасан Оросын хөрөнгөөс нэмэлт 1.7 тэрбум ам.долларыг ашиглана. (Киев Индепэндэнт )
АНУ-ын Ерөнхийлөгч Трампын засаг захиргаа Смитсонианы музейнүүдийг “Американизм”-ын дагуу шалгахыг тушаав. Ингэснээр музейн агуулга ирэх жил тохиох АНУ-ын 250 жилийн ойгоос өмнө Ерөнхийлөгч Трампын Америкийн үнэт зүйлд чиглэсэн бодлоготой нийцэх юм. (Аль Жазира)
Ерөнхийлөгч Трампын [АНУ-ын] Вашингтон хот дахь олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажиллагаа эхний өдрөө л хүн амины хэргийн сэжигтэн зэрэг 23 хүнийг баривчилжээ. (Фокс Ньюс)
АНУ: Нью Жерси мужийн хуучин захирагч, [Бүгд Найрамдах намын] Крис Кристи Ерөнхийлөгч Трампын Вашингтонд гэмт хэрэгтэй тэмцэн, “хариуцлага хүлээж буй” үйлдлийг магтан, Америкийн нийслэл аюулгүй бус байх “шалтгаан байх ёсгүй” гэж мэдэгдэв. (Нью-Йорк Пост)
АНУ-ын Ахмад дайчдын асуудал эрхэлсэн газар түүхэндээ анх удаа нэг жилийн дотор тахир дутуугийн нөхөн олговор, тэтгэврийн нэхэмжлэлийг хамгийн олон удаа шийдвэрлэлээ. (WhiteHouse.gov)
[АНУ-ын] Монтана мужийн нисэх онгоцны буудлын хөөрөх зурвас дээр хоёр онгоц мөргөлдөж, асар том галт бөмбөг үүсгэжээ. Хүний амь нас хохирсон, хүнд бэртсэн тохиолдол гараагүй ба албаныхан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. (Өдөр тутмын шуудан)
АНУ-ын эрдэмтэд өдөрт ердөө 10 минут хурдан алхах нь гүн нойрны чанарыг мэдэгдэхүйц сайжруулж, өглөө хүртэл тайван унтахад тусалдаг болохыг тогтоожээ. Мөн тогтмол, дунд зэргийн дасгал хөдөлгөөн хийх нь эрчимтэй, үе үе дасгал хийхээс хамаагүй илүү үр дүнтэй болохыг олж мэдсэн байна. (Тань Ниень)
[Ау Лак (Вьетнам)-ын] Ханой: Хүүхдээ төрүүлэхдээ “азтай өдрийг тааруулах”-ын тулд хүсэлт гарган, 37 долоо хоногтойдоо кесар хагалгаа хийлгэсний дараа нярай хүүхэд амьсгалын дутагдалд орж энджээ. Энэ нь хүүхэд төрүүлэхэд эмнэлгийн бус шалтгаанаар хөдлөнгөөс оролцох нь аюултай болохыг харуулж байна. Байгалийн жамаар төрөх нь хамгийн аюулгүй сонголт бөгөөд кесар хагалгааг зөвхөн эх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс эмнэлгийн зөвлөмжийн дагуу хийх ёстой гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо. (ВнЭкспресс)
Самоа, Фижи, Тонга зэрэг Номхон далайн орнуудад денге хэмээх халуун хумхааны дэгдэлт ихсэж буй нь уур амьсгалын хямралаас үүдэлтэй гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. (Гуардиан)
Оросын Ключевской галт уул дэлбэрч, 12 км өндөрт үнс цацан, өмнө зүг рүү шилжиж, Усть-Камчатский, Милковский, Елизовский, Вилючинск болон Петропавловск-Камчатскийд нөлөөлж болзошгүй байна. (Араб Таймс Кувейт)
2025 оны 3-р сард болсон Мьянмарын газар хөдлөлтийг шинжилсний дараа судлаачид [АНУ-ын Калифорни муж дахь] Сан Андреасын хагарлын дараагийн асар том газар хөдлөлт олон зуун жилд тохиох хамгийн том газар хөдлөлт байх магадлалтай гэж анхааруулав. (Лос Анжелес Таймс)
АНУ: Өмнөд Каролина мужид нэгэн цамхагт аянга бууснаас цахилгаан тасарчээ. (Өдөр тутмын шуудан)
АНУ: [Теннесси мужийн] Чаттанугад шуурга болж, үер бууснаас мод машин дээр унаж, аав, ээж нь хүүхэдтэйгээ нас барсан байна. (PennLive.com)
Менденхоллын хөндийд мөсөн голын үерийн аюул заналхийлж байгаа тул [АНУ-ын Аляска дахь] Жюнауд нүүлгэн шилжүүлэх тушаал өгөв. (Гуардиан)
Подул хар салхи Тайванийн өмнөд хэсгийг дайран өнгөрч, дор хаяж нэг хүн сураггүй болж, 33 хүн гэмтэж бэртэн, 5500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ. (Аль Жазира)
Европт түүхэнд байгаагүй зуны хэт халалтын улмаас Франц, Грек, Португал, Испани, Турк улсуудад олон тооны ой хээрийн түймэр гарч байна. (Дань Три)
Ау Лак (Вьетнам): Эмч Нгуиень Вань Фү, сувилагч Нгуиень Тхи Ань нар ойд гарсан түймэртэй тэмцэж байхдаа угаартаж ухаан алдсан ой хамгаалагч Трань Дук Туанийн амийг аварлаа. (Дань Три)
Судалгаанд зориулагдсан нэгэн сармагчин-хүн Канад руу тээвэрлэх явцад амь үрэгджээ. Нийт 100 орчим сармагчин-хүнийг давчуу модон хайрцагт хоол хүнс, усгүй, 48°C хүрсэн халуунд 60 гаруй цаг үргэлжилсэн хүнд хэцүү нөхцөлд тээвэрлэсэн байна. Амьтныг хамгаалах нам Канадын хяналт, ил тод байдал дутмаг байгааг шүүмжилж, Камбожоос мэкака-хүнийг импортлохыг нэн даруй зогсоохыг уриалав. (Канадын амьтныг хамгаалах нам)
[АНУ-ын] Нью Жерсийн эрдэмтэд, ашгийн бус байгууллагууд Элизабет хотын төвд “бичил ой” тарьж, агаарыг цэвэршүүлэх, борооны усыг шингээх, зэрлэг амьтны амьдрах орчныг бий болгох, хотыг сэрүүцүүлэх зэрэг уур амьсгалд тэсвэртэй шийдлийг хэрэгжүүлж байна. (The Cool Down)
Хөгжмийн хэмнэл оюун ухааныг тэр даруй дахин тохируулж байгааг хүний тархины зураглал харуулжээ. Учир нь анхдагч сүлжээнүүд нь дууны боловсруулалт, санах ой, сэтгэл хөдлөлтэй холбоотой сонсголын баруун хэсгийн хяналтыг орхидог байна. (Earth.com)
Их Британи тэргүүтэй эрдэмтэд илүү бат бөх перовскит нарны зай хураагуур бүтээж, доторх гэрлээс эрчим хүч цуглуулах шинэ технологиор 1,000 люкс [гэрэлтүүлгийн нэгж]-ийн гэрэлтүүлэгт 37.6%-ийн үр ашигтай ажиллах амжилтыг тогтоов. (Түөи Трэ)
Нэгэн америк хүү хашаанд нь Эзэн Есүс (цагаан хоолтон) тэнгэрт гарч ирснийг харсан, дараа нь солонго татсан гэж ярьсан байна. Хачирхалтай нь хүү Түүнийг сахалтай, урт цагаан дээлтэйгээр дүрсэлсэн ч байнга “She” гэж эмэгтэй хүн шиг дуудаж байжээ. (ant_marasco)
АНУ: 2025 оны 9-р сарын 21-ний ням гарагт амттай ургамлын гаралтай амттануудаараа онцлогтой Дейтон Веган хоолны фестиваль [Охайо мужийн] Дэйтон хотод болох гэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзээрэй:
(Sprouting Dreams LLC)
Кипр: 2025 оны 9-р сарын 6-ны Бямба, 7-ны Ням гаргуудад Лимассол дүүргийн Псематисменос тосгонд Веган Фам фестиваль болж, ургамлын гаралтай амтат хоол, хоол хийх үзүүлбэр болон бусад арга хэмжээнүүд зохиогдоно. Дэлгэрэнгүй мэдээллийг VeganFamFestival.com сайтаас үзнэ үү. (Кипр шуудан)
Гайана улс эмчилгээний хэрэгслийг алслагдсан, очиход бэрх газруудад хүргэхийн тулд дроныг ашиглаж байна. (News Room Guyana)
Өмнөд Солонгос: Улсын шинэ хуульд “цөсийг нь ашиглахаар баавгай-хүнийг өсгөхийг хориглосон”-той холбоотойгоор Ёньчоньд ийм зориулалтаар тэжээж байсан 12 баавгай-хүнийг аварчээ. (Кореа Таймс)
[Мексикийн] Монтеррейд робот нохой-хүн Валдог гудамжинд насанд хүрэгчид, хүүхдүүдтэй яриа өрнүүлэн, амьтан-хүмүүст эелдэг хандахыг заадаг. Уг ботыг сенатор Вальдо Фернандес биечлэн санхүүжүүлдэг юм. (Үзэл бодол)
[АНУ-ын Нью-Йоркын] Бруклинд зураг авалтын дараа хаягдсан гурван туулай-хүнийг аварчээ. (ZoomBangla.com)
[Бельгийн] Лостраатад 800 килограмм жинтэй үнээ-хүн шаварт суусныг гал сөнөөгчид болон амьтан-хүнийг аврах багийнхан аварлаа. (Фахараас)
Аулак (вьетнам) Буддын шашны эгэл сүсэгтэн Хүэ Мэнь клиник үхэлд орж, аймшигт зүйл харснаа олон түмэнд ярьжээ. Тэрээр цусанд живсэн тамыг үзэж, үйлийн үрийн хуулиас хэн ч бултах аргагүйг ухаарсан байна.
Бинь Түи дүүрэгт байхдаа Хүэ Мэнь хүндээр өвджээ. Хүчтэй загатнаа бүх биеэр нь тархаж, арав хоногийн дотор тархинд нь хүрсэн байна. КОВИД-оор уушги нь гэмтсэн байсан тул улам доройтсон тэрээр уламжлалт эмчилгээнээс татгалзаж, зөвхөн багшдаа залбирч даатгажээ. Тэрээр юм идэж чадахгүй, унтаж, хөдөлж ч чадахгүй болж, “яс арьс” болж турав. Аманд нь шарх үүсэн, өмхий үнэр гарч, зөвхөн буцалсан ус л ууж чаддаг байлаа. Гэвч буцалсан ус арьсыг нь хуулж байв.
Сар шахам унтаж чадалгүй өвдөж хэвтэхдээ Хүэ Мэнь өөрийнхөө хийсэн үйлийн үрд зохицсон цусанд шингэсэн тамын тод дүр зургийг харж эхлэв. Тэнд туранхай, цусанд будагдсан, том толгойтой, яс арьс болсон харь гаргийн амьтадтай төстэй тоо томшгүй олон амьтан байлаа. Тэд бол түүний өмнөх төрлүүддээ хөнөөсөн могой, тахиа, могой загас зэрэг амьтан-хүмүүсийн илрэл бөгөөд одоо шийтгэл хүлээлгэхээр хичээж байгаа нь тэр ажээ. Тэд эцэс төгсгөлгүй сүрэглэн “мөлхөж, урж тасчин” түүн рүү дайрч, айдас жихүүдэст автуулсан байна. Дараа нь тэрээр өөрийгөө өмнөх төрлүүддээ лам, гэлэнмаа, уулын сахиус, хаан гэх мэт байсныг харжээ. Гэвч бүгд бусдыг хөнөөх, тулалдах зэрэг нүгэл үйлдэж, буян бага байв. Эдгээр дүр зураг кино шиг дахин дахин гарч, тоо томшгүй олон төрөл дамжин үйлдсэн нүглүүдийг нь харуулж, айдас, гэмшилд автуулжээ.
Тийнхүү бие сул дорой байхдаа тэрээр “өвчтэй уушгитайгаа” ярихад уушги нь түүний биеэ тоосон зан, буянгүй байдлыг зэмлэн, ууланд аврал эрэхийн оронд Ариун Газарт дахин төрөхийн тулд маань уншлагад шамдахыг зөвлөсөн байна. Арьяабал Бодисадва (веган)-гийн дүрд хувирсан чөтгөр гарч ирсэн боловч. тэрээр түүний соёотой төрхийг таньж, хууртсангүй. Эдгээр явдлууд түүний үйлдсэн муу үйлийн жинхэнэ хүндийг тод харуулсан байна. Ялангуяа могой-хүмүүсийг буцалсан усаар хороож байсан нь одоо өөрөө буцалсан ус уухад хүрсэнтэй төстэй байлаа.
Түүний үйлийн үрийг харуулсан дүрслэл амсхийх зав өгөхгүй үргэлжилж, нүдээ аних болгонд нь өширхсөн төрөлтнүүд гараас нь шүүрэх гэж оролдон, унтах боломж олгохгүй, зовлонг нь улам нэмэгдүүлж байв. Тэрээр там бол хязгааргүй, орчлон даяар тэлсэн бөгөөд өш хонзон нэхэгч “тэрбум тэрбумаар тоологдох” оршихуйгаас зугтах аргагүйг харжээ.
Өвчтэй байхад нь ч, эдгэрч байхад нь ч түүний ээж Нгиа хатагтай өдөр бүр түүнийг усанд оруулж, хооллон, асарч, охиныхоо хараал доромжлолыг ч тэвчиж байлаа. Эхийнхээ энэрэлтэй, өөрийгөө умартсан халамжийг хараад Хүэ Мэнь гүнээ гэмшин, олны өмнө эхээсээ уучлал гуйж, тэнэг бардам зангаа хүлээн зөвшөөрч, өөрчлөгдөхөөр тангараглажээ.
Хүэ Мэнь өөрийн сүнслэг бясалгал дадал сул, үйлийн үрийн өр их, бардам зан замыг нь хаасан байсныг ухаарсан байна. Тэрээр одоо бусдад чин сэтгэлээсээ маань тарни уншихыг, зөвхөн Буддад итгэх гүн итгэл л хэн нэгний зүрх сэтгэлд суулгасан ийм их үйлийн үрийг зөөлрүүлж чадна гэж уриалдаг. Түүний үзэж харсан энэ явдал бүх төрөлтөн үйлийн үртэйгээ нүүр тулах ёстой, харин чин сэтгэлээсээ наманчлах, сүнслэг бясалгал дадал хийх нь гэтлэлд хүргэдэг гэсэн Буддын сургаалыг батлан харуулж байна.##(Châu Phú Area 51 Thiên Cấm Sơn)
Өнөөдрийн урам өгөх эшлэл: “Буянтай хүмүүс таашаалд ч автахгүй, үзэн ядалтыг ч тэвчихгүй. Өөрийн дотоод оршихуйгаар сэтгэл хангалуун тул юунд ч үл хоргодно.” – Хүндлэгдсэн Гэгээрсэн Их Эзэн Махавира (веган)
Илүү огноо харах
3 / 33
Дараах хуудас руу
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах