Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Шэйр
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм 2025 оны 6-р сарын 22
Ирантай хийж буй мөргөлдөөн ширүүсэж байгаа тул АНУ Израил дахь Элчин сайдын яамнаас дипломатуудаа нүүлгэн шилжүүлж эхэлжээ. (Фокс Ньюс)
БНСУ-ын ерөнхийлөгч Ли Канад улсад болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Японы ерөнхий сайд Ишибатай харилцаагаа гүнзгийрүүлэхээ амлахдаа хоёр орны “салшгүй” харилцааг онцлон тэмдэглэв. (Ройтерс)
АНУ-ын ажилчдын цалингийн өсөлт ерөнхийлөгч Трампын үед сүүлийн бараг 60 жилийн хугацаанд байгаагүй хурдацтай түвшинд хүрчээ. (Нью-Йорк Пост)
АНУ-ын Ерөнхийлөгч Трампын санаачилсан 5 сая ам.долларын “алтан виза” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилготойгоор АНУ-ын иргэншил хурдан авах боломж амласан агаад одоогоор 70,000 орчим хүн бүртгүүлээд байна. (ВнЭкспресс)
АНУ 2020 оны сонгуульд нөлөөлж, хуурамч санал хураалтаар Байденыг ялахад туслах зорилгоор АНУ-ын хуурамч жолооны үнэмлэх үйлдвэрлэсэн гэж Хятадын Коммунист намыг шалгаж байна. (Фокс Ньюс)
Дэлхийн хэмжээний судалгаагаар шөнийн температурын өсөлт нь 2100 он гэхэд нойронд амьсгал тасалдах өвчний хүндрэлийг 45 хувиар нэмэгдүүлж, дэлхий даяар эрүүл мэндийн эрсдэл, эдийн засгийн зардлыг өсгөнө гэж тогтоожээ. (МедикалЭкспресс)
Вьетнамын эрүүл мэндийн мэргэжилтнүүд залуу, хөгшин хүмүүст бөөрийг чимээгүйгээр гэмтээдэг 8 хүчин зүйлийн талаар анхаарууллаа: 1) Эрүүл бус хооллолт, тэр дундаа боловсруулсан хоол, түргэн хоол, чихэрлэг ундаа. 2) Хөдөлгөөний дутагдал. 3) Оройтож унтах 4) Удаан хугацааны стресс. 5) Шээсийг удаан хугацаагаар барих. 6) Хангалттай ус уухгүй байх. 7) Өвдөлт намдаах эм, антибиотик болон бусад эмийг хэтрүүлэн хэрэглэх. 8) Гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний нэмэлтүүд. (ВнЭкспресс)
[Грек улсын] Афины ойролцоо гарсан хүчтэй ойн түймрийн улмаас нүүлгэн шилжүүлэлт хийж, 100 гаруй гал сөнөөгч, 18 нисэх онгоц гал унтраахаар ажиллаж байна. (VTV)
Ширүүн бороо Мумбай хотын зарим хэсгийг усанд автуулж, Райгад, Пуна, Сатара дүүргүүдэд улаан түвшний түгшүүр зарлажээ. Мөн нислэг, галт тэрэгний үйлчилгээг саатуулж байна. (The Times of India)
Испанийн Валенсийн бүс нутагт хүчтэй аадар бороо, мөндөр орж, мөн агаарын хэм өндөр буйн улмаас энэ улирлын анхны “халуун шөнүүд” ажиглагдаж эхэлсэнтэй холбоотойгоор цаг агаарын сэрэмжлүүлэг гаргажээ. (EuroWeekly)
Их хэмжээний шороон шуурга Хятадын Таримын сав газрыг дайран өнгөрч, “хуруу шиг” хэлбэртэй тоосон манан үүсгэн, агаарын чанарыг улам доройтуулж, эрүүл мэнд, цаг уурын эрсдэлд хүргэж байна. (Earth.com)
Францад хүчтэй аянгат шуурга болсны улмаас нэг хүн нас барж, олон хүн бэртэж гэмтжээ. Энэ үеэр 30 мянга гаруй аянга бууж, 85 миллиметрийн хэмжээтэй мөндөр орсон байна. (Гуардиан)
[Вьетнамын] Лан Сонь хот гүн үерт автаж, гудамжаар машинууд “хөвж” байна. (Трүиэнь Хинь Дон Тар)
Эрик хар салхи Мексикт 3-р зэрэглэлийн хүчтэй хар салхи хэлбэрээр эрэгт дэгдэж, энэ оны эхэн үеийн Мексикийг дайрсан хамгийн хүчтэй хар салхи болж, зам дагуудаа их хэмжээний сүйрэл, хохирол үлдээжээ. (Нью-Йорк Пост)
[АНУ-ын Пенсильвани мужийн] Өмнөд Страбейн тосгонд түүхэнд болж байгаагүй үерийн улмаас аварга том нүх үүсэж, гол зам хаагдсан байна. Ахмад гал сөнөөгчид 45 жил ажиллахдаа ийм үерийг хэзээ ч харж байгаагүй гэж ярьжээ. (WATE)
АНУ-ын Мэрилэнд мужийн хууль тогтоогчид үерийн улмаас их хэмжээний хохирол амссан Аллегани, Гарретт хошуудад гамшгийн байдал зарлахыг уриалав. (WUSA9)
[Арабын Нэгдсэн Эмирт Улсын] Дубай: 77 давхар Марина Пиннакл цамхагт гарсан томоохон түймрийн улмаас 4000 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. (DBC News; Wild WeatherUS)
[Арабын Нэгдсэн Эмирт Улсын] Дубайн цагдаагийн ахмад Якуб Абдулла болон түүний багийнхан Марина Пиннакл цамхагийн галаас 14 тэжээвэр амьтан-хүнийг аварчээ. Аврах ажиллагаа 20 цаг үргэлжилсэн ба тэд хортой утаа дундуур 54 давхар руу авиран, галд хашигдсан муур-, нохой-, загас-, яст мэлхий-, туулай-, тоть-хүмүүсийг гаргасан байна. (Gulf News)
Бичил хуванцар болон хайлж буй мөс Антарктидын хямрал гүнзгийрч байгааг харуулж байна. Учир нь нэгэн цагт онгон дагшин байсан тивийг хүний үйл ажиллагаа бохирдуулж, сүйтгэж байна гэж олон улсын экспедиц анхааруулав. (Монгабай)
Судалгаанаас харахад ой хээрийн түймэр зөвхөн цаг уурын асуудал биш, гамшгийн тохиолдолд хүмүүс битүү орчинд байх үед агаарын чанарыг муутгаж, вирусийн тархалтыг өдөөж буй нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудал болохыг тогтоов. (ABC)
[Дэлхийн эргэлтээс шалтгаалан агаар мандалд үүсдэг асар том долгион болох] гаргийн долгионтой холбоотой зуны цаг агаарын эрс тэс үзэгдлүүд 1950 оноос хойш уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан гурав дахин нэмэгдэж, дэлхийн хэмжээнд хэт халалт, ган гачиг, аадар бороо үүсгэж байна. (Phys.org)
Модны цагаригийг судлахад Амазоны ширэнгэн ойн хур тунадас 1980 онтой харьцуулахад улам эрс тэс буюу борооны улирал улам чийглэг, хуурай улирал улам хуурай болж байгааг харууллаа. (Phys.org)
Далайн температурын гэнэтийн хэлбэлзэл шүрэн хадны амьд үлдэх чадварыг нэмэгдүүлж болохыг нэгэн гайхмаар судалгаа харуулжээ. Энэ нь эсрэгээрээ тогтвортой температуртай далайн бүсүүдэд шүрэн хадны хамгаалалт илүү шаардлагатай болохыг хэлж байна. (Earth.com)
Амьтан-хүний эрхийн төлөө тэмцэгчид [Испанийн] Ондарад бух-хүнд харгислал үйлдэхийг зогсоохыг шаардан, бухын тулааныг эсэргүүцэж байна. (EuroWeekly)
АНУ-ын 4Life компани амьтан-хүнээс гаргаж авдаг трансфер фактор уургийн ирээдүйтэй веган хувилбарыг нээсэн амжилтаараа Globee Awards-ын Оны шилдэг шинэлэг компаниар шалгарлаа. (Шууд борлуулалтын мэдээ)
Энэ өдрийн урам зориг өгсөн эшлэл: “Бид зөвхөн өөрсдийнхөө төлөө амьдарч чадахгүй. Мянган утас биднийг бусадтай маань холбож байдаг.” - Херман Мелвилл
Илүү огноо харах
1 / 26
Дараах хуудас руу
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах